Их Британийн шинэ коронавирус 1300 гаруй эх үүсвэртэй байж магадгүй

2020-06-12 10:51:51
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Тухайн орон нутгийн цагаар 6-р сарын 10-нд Их Британийн Ковид-19-ын  генийн бүлгийн холбооны судалгаа нь ганц нэг хүн Их Британийн  халдварыг бий  болгосон гэдэг дүгнэлтийг бүрэн үгүйсгэсэн байна. Шинжилгээнээс үзвэл, Их  Британийн хамгийн анхны шинэ коронавирусийн халдвар Европын орнуудаас үүсэлтэй  байна.


Судлаачид  Их Британийн шинэ коронавирусийн 20 мянга гаруй  тохиолдлоос вирусийн генийн дээжид шинжилгээ хийж, удамшлын ухааны эрдэмтэн нар  уг вирусийн асар том агуулах гаргаж, олон улсын аяллын тоо баримттай уялдуулж Их  Британийн  шинэ коронавирусийн эх үүсвэрийг хайсан байна. Их Британийн халдвар  нь зөвхөн ганц эх үүсвэртэй биш байж, харин 1356 эх үүсвэртэй болохыг илрүүлсэн  байна. Ийм олон адил бус орчноос өөр өөр хүмүүс вирусийг  Их Британид тээн  оруулж, тараасан байна.


Судалгаанд харуулснаар, Их Британийн хижгийн жинхэнэ эх үүсвэр нь 2-р  сарын сүүлчээр Италиас, 3-р сарын эхээр, дундуур Испаниас, 3-р сарын сүүлчээр  Францаас Их Британи уруу тээгдсэн байна. Гаднаас орсон вирусийн зөвхөн 0:1% л  Хятадаас ирсэн байжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ