​Ковид-19-ийн халдвар авсан өвчтөнүүдийг нөхөн сэргээх эмчилгээнд үнэ төлбөргүй хамруулна

2020-06-12 10:57:14
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Ковид-19-ийн халдвар авсан өвчтөнүүд нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдах шаардлагатай боловч зарим хүмүүс нь эмчилгээний зардлын улмаас цаг тухайд нь эмнэлэгт эмчлүүлэх боломжгүй байгаатай холбогдуулан Ковид-19-ийн халдвараас урьдчилсан сэргийлж хянах тухай Хятадын Төрийн зөвлөлийн хамтарсан механизмын харилцаа холбооны мэргэжилтэн, Бээжингийн Чао-Ян эмнэлгийн орлогч захирал Тун Жаохүй хэлэхдээ, Хүбэй мужийн өвчтөнүүдийн нөхөн сэргээх эмчилгээний зардлыг бид даана гэж Харилцаа холбооны хэсэг тодорхойлсон гэжээ. 

Тэрээр хэлэхдээ, нөхөн сэргээх эмчилгээний үйл явц дахь зардлын улмаас зарим өвчтөн цаг тухайд нь эмчлүүлэх боломжгүй байдал оршиж байна. Эмчилгээний зардлын талаар засгийн газар, нийгэм нийтээрээ анхаарал хандуулсаар бөгөөд Үхань зэрэг газрын эмнэлэг, хороолол, эмчилгээний ажилтнууд идэвхтэй ажилласаар байгаа юм. Харилцаа холбооны хэсэг энэ удаа Хүбэй мужийн Үханьд ажиллаж, нөхөн сэргээх эмчилгээ шаардлагатай хүмүүсийн эмчилгээний зардлыг даахаа тодорхойллоо гэжээ. 

Тун Жаохүй хэлэхдээ, бид нөхөн сэргээх эмчилгээнд хамруулах замаар Хүбэй муж, Үхань хотын эдгэрсэн өвчтөнүүдийг аль болох хурдан нийгмийн үйл ажиллагаанд оролцохыг дэмжих зорилготой ажиллаж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ