​Америк Ковид-19-ийг эмчлэх эмийг хүний биед туршиж байна

2020-06-12 11:07:27
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 6-р сарын 11-нд АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, Америкийн эм үйлдвэрлэлийн компани Ковид-19-ийг эмчилж, түүний халдвараас урьдчилан сэргийлэх магадлалтай эмийг олон газарт хүний биед туршиж эхэллээ. Ковид-19-ийн эсрэг "коктейлийн" хэлбэрээр найруулсан шинэ эмийг АНУ-д анх удаа хүний биед туршиж байгаа бөгөөд хэрэв туршилт амжилттай болбол намар зах зээлд нийлүүлнэ гэдэгт тус компани найдаж байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, эмнэлзүйн туршилтыг 6-р сарын 10-нд бие даасан дөрвөн бүлэг хүнд туршиж эхлэхээр мэдээлж байна, тухайлбал: 1. Ковид-19-ийн халдвар авч эмнэлэгт хэвтсэн өвчтөнүүд; 2. Ковид-19-ийн халдварын шинж тэмдэг илэрсэн боловч эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй хүмүүс; 3. Одоохондоо эрүүл байгаа боловч халдварлах эрсдэл ихтэй хүмүүс 4. Оношлогдсон хүмүүстэй ойр харилцсан эрүүл хүмүүс эдгээр болно.

Тус компани мэдэгдэхдээ, эрдэмтэд шинэ коронавирусийн эсрэг 10 мянга гаруй эсрэгбиеийг илрүүлж, түүнээс аль нь Ковид-19-ийг үр дүнтэй дарах тухай судалсан бөгөөд туршилтын эхний үе шатанд шинэ эм хүний биед аюулгүй байх эсэхийг шинжлэн судалж, дараагийн алхамд үр дүнтэй эсэхийг тодруулан тогтооно гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ