Бээжинд 36 тохиолдол шинээр бүртгэгдэв

2020-06-14 11:23:24
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 13-нд Хятадын 31 муж, хот, өөртөө засах орон болон Шиньжяний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтын корпусаас халдвар авсан 57 тохиолдол шинээ бүртгэгдсэний 19 нь гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн (Гуандүн мужид 17, Шанхай, Чүнчин хотод тусбүр 1), 38 нь дотооддоо халдвар авсан (Бээжинд 36, Ляонин мужид 2) байв. Нас барсан тохиолдол гараагүй, Шанхай хотод өвчний илрэлгүй 1 тохиолдол бүртгэгджээ. Мөн өдөр 2 өвчтөн эмнэлгээс гарч, 542 хүнийг эмнэлгийн ажиглалтаас чөлөөлж, шинээр бүртгэгдсэн тохиолдлоос нэг нь хүнд оноштой гарчээ.

Өнөөгийн байдлаар гаднаас зөөвөрлөгдөн орж ирэн эмчлүүлж буй 83 тохиолдол байж, мөн 2 хүнийг халдвар авсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байна. Гаднаас эхтэй нийт 1827 тохиолдол бүртгүүлснээс 1744 нь эдгэрч эмнэлгээс гарч, нас барсан тохиолдол гараагүй болно.

6-р сарын 13-ны 24 цагийн байдлаар Хятад улсад халдвар авсан нь оношлогдон эмчлүүлж буй 129 хүнээс 1 нь хүнд оноштой байж, 78369 хүн эдгэрч эмнэлгээс гаран, 4634 хүн нас барж, нийт 83132 тохиолдол, сэжигтэй 2 тохиолдол бүртгэгджээ. Ойр хавьталтай нийт 752087 хүнийг эмнэлгийн ажиглалтад хамруулснаас одоогоор 3358 хүн ажиглалтад байгаа юм.


Их уншсан

холбоотой мэдээ