Халдвар авсан тохиолдол 7468511-д хүрчээ

2020-06-14 11:24:29
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Цар тахлын тухай ДЭМБ-ын 13-нд нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн статистик мэдээгээр, Хятадаас бусад оронд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан тохиолдол 7468511-д хүрчээ.

Эх сурвалжийн дагуу, Европын төв нутгийн цагаар 13-ны 10 цагийн байдлаар Хятадаас бусад оронд халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 142660 -ээр нэмэгдэж, нийт 7468511-д хүрсэн бол Хятадаас бусад орны халдварын улмаас нас барсан тохиолдол өмнөх өдрөөсөө 5055-аар нэмэгдэж, 418704-д хүрсэн байна.

Дэлхийн хэмжээнд халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 142672-аар нэмэгдэн, 7553182-д хүрч, халдварын улмаас нас барсан тохиолдол өмнөх өдрөөсөө 5055-аар нэмэгдэж, 423349-д хүрчээ.

Их уншсан

холбоотой мэдээ