АНУ-ын “анхадагч өвчтөн”-ийг олоход хүндрэлтэй байна

2020-06-16 09:40:02
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их Британийн "The Guardian" сайт саяхан АНУ-д Ковид-19-ны халдвар авч нас барсан анхны тохиолдлыг хэзээ ч олж чадахгүй гэсэн нийтлэл бичиж тэмдэглэхдээ, АНУ-д найдвартай оношилуур хангаж эхлэхээс өмнө, цаашлаад энэ вирусээс үүсэлтэй өвчнийг нэр тогтоохоос өмнө Ковид-19 АНУ-д тархаж эхэлсэн байж болзошгүй гэжээ.

Энэ хэрэв үнэн байхад хүрвэл, АНУ-д хамгийн эрт ийм өвчин дэлгэрч эхэлснийг нотолж болох юм. Харин өнөөгийн нөхцөлд эрдэмтэд холбогдох судалгаа хийж, уг хэргийн үнэн мөнийг тодолохоор чармайж байна. Хугацаа л шаардагдах байх.

Олон эрдэмтэд энэ оны эхээр нас барсан хүний цогцост шинжилгээ хийж, вирус хэрхэн дэлгэрсэн, хувьсаж өөрчлөгдсөнийг ойлгохоор чармайж байна. Мөн АНУ-д хамгийн түрүүнд Ковид-19-ийн халдвар авснаар оношлогдсон өвчтөнийг олохоор чармайж байна.

Гэвч "анхдагч өвчтөн"-ийг олох боломж тун бага байна. Олж чадсан ч үүнээс өмнө хэдэн хүн Ковид-19-ийн халдвар авсныг олж мэдэхэд тун бэрх юм. Энэ ажлыг биелүүлэхэд хүн хүч шаардлагатай бөгөөд олж чадах эсэхийг ч мэдэхгүй гэж эрдэмтэд үзэж байна. Эдгээрийг ойлгосны дараа, эрдэмтэд бараг бүтэхгүй зүйлийг тодлох гэж хүчин зүтгэж байна. Учир байдлыг хүмүүс ойлгох хэрэгтэй шүү. 

Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ оны нэгдүгээр сарын сүүлчээр, АНУ-ны Калифорниа муж улсын нэг иргэн шинэ коронавирусийн халдвар авсан магадлалтай болсон байна. Харин АНУ-д бүртгэгдсэн анхны тохиолдол бол Үхань хотод очсон хүмүүсийн дундаас бүртгэсэн юм. Үүнийг эргэн хараад Засгийн газрын албаны хүмүүс сая шинэ коронавирус тэдний санаанаас гадуур түргэн дэлгэрч байгааг ойлгож эхэлсэн юм. Энэ нь Америкийн иргэдийг сэтгэл түшүүлж эхэлсэн байна.

Саяхан Вашингтоны албаны хүн шинэ коронавирусийн эсрэг биеийн шалгалт эерэг гарсан хэргийг шалгаж эхэлсэн байна. Үүний дагуу ноднингийн 12-р сарын сүүлч гэхэд зарим хүнд шинэ коронавирусийн халдварын үндсэн шинж тэмдэг гарсныг ойлгожээ. Анхны дүн шинжилгээгээр энэ хоёр хүн шинэ коронавирусийн халдвар авсан хэмээн оношлогджээ. 

Ноднин жилийн 1-р сарын сүүлчээр АНУ-д халдварт томуутай адил төстэй өвчин дэлгэрсэн байна. Энэ нь эрт үеийн шинэ коронавирусийн халдвар байж болзошгүй гэж бид сэжиглэж байна. Хэрэв үнэн болоход хүрвэл АНУ-д аль эрт шинэ коронавирусийн халдвар дэлгэрсэн байж таарна. Гэвч энэ хэргийн үнэн мөнийг тодлох хэрэгтэй. 

"Анхдагч өвчтөн"-ий талаар холбогдох ажилтнууд судалсаар байна. Судалгааны дүн гартал ч хугацаа шаардагдах нь лавтай. Гэвч бид үүнийг лавтай тодорхой болгож чадна гэдэгт итгэлтэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ