Бээжин хотын халдварын байдал ирэх гурван хоногт бүртгэгдэх тохиолдлоос ихээхэн шалтгаална

2020-06-16 15:48:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнгөрсөн 4 хоногт Бээжин хотод бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 79 болов. Халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байсан ч халдвар яагаад алдагдав? Хэрхэн үр дүнтэй урьдчилан сэргийлэх бэ? Цаашид хэрхэн ажиллах ёстой бэ? Эдгээр асуудлаар Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх төвийн ахлах мэргэжилтэн Ү Зүнь-Ю манай сэтгүүлчийн асуултад хариулав.

1. Бээжинд гарсан халдварын тохиолдлыг бид хэрхэн ойлгох ёстой вэ?

Халдварын тохиолдлыг бид хоёр талаар ойлгож болох юм. Нэгдүгээрт, байдал маш хүнд байгаа, Хятад улс даяар халдварын тархалтыг үндсэндээ таслан зогсоогоод байхад Бээжинд халдварын тохиолдол бүртгэгдсэн нь нөхцөл байдал маш хүнд байгаа гэсэн үг юм. Нөгөө талаар, бүртгэгдсэн 79 тохиолдлын 60 гаруй хувийг шинжилгээгээр тогтоосон. Халдварыг цаг тухайд нь илрүүлж, илүү өргөн цар хүрээнд тархахаас зайлсхийж чадсан гэж үзэж байна.

2. Халдвараас хаанаас дэлгэрсэн бол? Европоос үүсэлтэй гэж бас хэлж байна, үнэн байдал нь ямар бол?

Халдвар нь Бээжингээс бусад бүсээс зөөвөрлөгдөн орж ирсэн гэж үзэж байна. Хоёр таамаглал байж болзошгүй. Нэгдүгээрт, халдвар нь бохирдсон эд зүйлсээр дамжин Бээжинд зөөвөрлөгдөн орж ирсэн, хоёрдугаарт, Ковид-19-ийн халдвар авсан өвчтөн Бээжинд зөөвөрлөн авч ирсэн байж болзошгүй юм. 

Халдвар авсан өвчтөн болон Бээжингийн бөөний захаас илрүүлсэн вирус ижил төрлийн вирус хэмээх шинжилгээний дүн гарсан. Судлаачид халдварын омогт судалгаа хийсний дүнд Европоос үүсэлтэй халдвар байх магадлал өндөр байна. Европоос үүсэлтэй гэдэг нь Европын аль нэг улсаас үүсэлтэй гэсэн үг биш юм, Америкт дэлгэрсэн халдвар нь ч Европоос үүсэлтэй халдвар зонхилох тоог эзэлж байна, тиймээс аль нэг орон гэж хэлэхэд хэцүү юм.

3. Шиньфади захад халдвар тархсан нь халдварын эх үүсвэр тэнд байсантай холбоотой байсан уу, аль эсвэл хүний хөл хөдөлгөөн ихтэй байхад хурдан тархсан уу?

Бээжингийн Шиньфади захын халдварын байдал болон Үхань хотын хүнсний захад гарсан халдвартай төстэй тал бий. Адилхан тархалтын жамтай эсэхийг цаашид судлах хэрэгтэй юм. Халдвар нь Бээжингээс үүсэлтэй биш, харин Бээжингээс бусад бүсээс зөөвөрлөгдөн ирсэн гэдгийг нэгэнт тодолсон. 

4. Бээжингийн халдварын байдал ямар байгаа вэ?

Одоогийн байдлаар халдварыг эрт илрүүлж чадсан гэж бодож байна. Юуны түрүүнд бүх тохиолдол нь Шиньфади захтай холбоотой, өргөн цар хүрээнд тархаагүй байгаа, үүнээс бид халдвар эхний үедээ байгааг мэдэж болох юм. Хоёрдугаарт, халдварын тохиолдол нь гэр бүлийн хүмүүс олноор бөөгнөрөх болон эмнэлэгт олноор бөөгнөрөхөөс халдвар тархдаг. Бээжингийн халдвар нь гэр бүлийн хүмүүс олноор бөөгнөрч халдвар тархаагүй, өвчтөнүүдийн хоорондын халдвар тархаагүй байна. Бээжинд гарсан халдварыг аль болох эрт илрүүлж, Бээжингийн Шиньфади захаас тархсан гэдгийг тогтоод байна.


 5. Халдварын байдал цаашид хэрхэх бол? Энэ удаагийн халдварын чухал цаг үе хэзээ байх бол?

Ү Зүнь-Ю: Ирэх гурван хоногт Бээжин хотын халдварын байдал хэрхэн хөгжих нь энэ удаагийн халдварын байдлыг тодорхойлох юм. Бээжин хотод 11-ний өдөр халдвар гарснаар түргэн шуурай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна. Халдвар авсан хүмүүсийн хувьд маргааш, нөгөөдрөөс өвчний илрэл тодорно. Хэрэв маргааш нөгөөдөр хоёр хоногт халдварын тохиолдол ихээр нэмэгдэхгүй бол үндсэндээ тогтвортой болсон гэж үзэж болох юм.

6. Тулбага загасыг үргэлжлэн хэрэглэж болох уу?

Ү Зүнь-Ю: Эн тэргүүнд далайн гаралттай бүтээгдэхүүн, махан бүтээгдэхүүнээс халдвар үүслээ гэж нотлоогүй. Дараа нь эдгээр бүтээгдэхүүн гарсан газар халдвар үүсээгүй бол эдгээр бүтээгдэхүүн аюулгүй юм. Хэрэв эдгээр бүтээгдэхүүн халдвар ноцтой улс орон бүс нутгаас ирсэн байвал, үйлдвэрлэлийн явцад бохирдол үүсэж, хөлдөөж хөргөсөн тээвэрлэлтийн явцад бохирдол үүссэн байж болзошгүй. Иймээс хяналт шалгалтаа эрчимжүүлэх шаардлагатай.  

7. Захад борлуулагдаж байгаа хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байх уу?

Ү Зүнь-Ю: Өдгөө захад борлуулагдаж буй ихэнх бүтээгдэхүүн халдвар үүсээгүй бүсээс ирэлттэй юм. Иймээс их айж сандарсан хэрэг алга. Үүнээс гадна, эдгээр хүнсний бүтээгдэхүүнийг зохицуулахдаа эрүүл ахуйн байдлыг анхаарах хэрэгтэй. Ялангуяа түүхий, болсон махан бүтээгдэхүүний сав хэрэгслийг холилдуулан ашиглахаас болгоомжилно. Аль болох түүхий махан бүтээгдэхүүн шууд хэрэглэхгүй байхыг сануулж байна. 

Их уншсан

холбоотой мэдээ