​ӨМӨЗО МУ-д цар тахлаас урьдчилан сэргийлэх эд бараа хандивлав

2020-06-16 19:41:57
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны Хэвлэл мэдээллийн албанаас МУ-ын БСШУСЯ болон МСНЭ-д цар тахлын эсрэг эд бараа хандивлах арга хэмжээ 6 дугаар сарын 15-нд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвд болж, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны соёлын зөвлөх бөгөөд Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төвийн дарга Чэнь Шуан, дэд дарга н.Хасбагана, МУ-ын БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Хуягцогт, МСНЭ-ын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа нар оролцлоо. 

 

▲Чэнь Шуан хандивын эд барааны дагалдах бичиг баримтыг МУ-ын БСШУСЯ-нд хүлээлгэн өгч байгаа нь 

Соёлын зөвлөх Чэнь Шуан ЭСЯ-наа төлөөлөн хэлсэн үгэндээ, энэ оны 1 дүгээр сард цар тахал дэгдсэнээс хойш, Хятад Монгол хоёр орон бие биеэ туслан дэмжиж, жаргал зовлонгоо хамтган хамтран ажиллаж байна. МУ-ын Засгийн газар, иргэдийн байгууллагууд болон хувь хүмүүсээс Хятад улсыг хамгийн хүнд хэцүү байдалд байсан үед нандин дэмжлэг туслалцаа үзүүлснийг бид хэзээ ч мартахгүй. МУ цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд үед БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ болон ӨМӨЗО-ны Ардын засгийн ордноос хамгаалалтын эд бараа худалдан авах, МУ дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, нийгэмлэгүүдийг зохион байгуулж, дотоодын холбогдох байгууллага нэгжүүдтэй хамтран, МУ-д цар тахлаас урьдчилан сэргийлэх хамгаалалтын эд бараа хандивласан юм гэлээ. 

ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны Хэвлэл мэдээллийн албанаас МУ-ын БСШУСЯ болон МСНЭ-д 60 мянган ширхэг амны хаалт хандивлаж, цар тахлын эсрэг МУ-ын хийж буй тэмцэлд дэмжлэг туслалцаа үзүүлж байна. МУ-ын Засгийн газар гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн цар тахлын тохиолдлыг оношлон эмчлэх, халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, МУ-ын ард түмэн цар тахлыг ялж, ажил амьдралын хэвийн байдлаа сэргээж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Чэнь Шуан илэрхийлэв. 

О.Хуягцогт Хятадын талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд юуны өмнө талархал илэрхийлээд, Монгол Хятад хоёр орон бие биеэ туслан дэмжиж, гүн зузаан найрамдал нөхөрлөл тогтоолоо. Энэ удаагийн цар тахлын үед хоёр орны Засгийн газар, олон нийтийн байгууллагууд, иргэд хоорондоо олон хэлбэрээр туслан дэмжилцэж, Монгол Хятадын найрамдал нөхөрлөл зангилаагийн цаг мөчид асар их үүрэг гүйцэтгэдгийг дэлхий дахинд харууллаа гэжээ. 

МУ-ын БСШУСЯ нь БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв болон ӨМӨЗО-ны Ардын засгийн ордны холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагааны нягт хэлхээ холбоо тогтоон хамтран ажиллаж ирсэн бөгөөд цар тахлын эсрэг Хятад улсын хийж буй ажилд анхаарлаа хандуулан дэмжсээр ирсэн билээ. МУ 7 дугаар сард их дээд сургуулиудын элсэлтийн шалгалт хийхээр төлөвлөж буй тул, Хятадын талын хандивласан 30 мянган ширхэг амны хаалтыг бид шаардлагатай хүүхдүүдэд хуваарилан өгч, тэдний шалгалтад оролцоход нь баталгаа хангана гэж О.Хуягцогт тэмдэглэв. 

 

▲Чэнь Шуан хандивын эд барааны дагалдах бичиг баримтыг МСНЭ-д хүлээлгэн өгч байгаа нь

МСНЭ-ийн ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч З.Боргилмаа: МСНЭ нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны хэвлэл мэдээллийн байгууллагуудтай олон жилээр хамтын ажиллагаа хийж ирсэн бөгөөд манай байгууллагад бүртгэлтэй 4700 гаруй сэтгүүлчдийн зонхилох нь сургалт дамжаа буюу харилцан айлчлалын зам шугамаар ӨМӨЗО-нд хүрч, Хятадын ажил нэгтнүүдтэй гүн зузаан найрамдал нөхөрлөл тогтоосныг тэмдэглэж, МСНЭ-д Хятадын талаас 30 мянган ширхэг амны хаалт хандивласанд байгууллагаа төлөөлөн талархал илэрхийлээд, цар тахлын эсрэг Хятад улсын хийж буй тэмцэл эртхэн ялалтад хүрэхийг хүсэн өрөөлөө.  /Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Их уншсан

холбоотой мэдээ