Америкийн олонх аж ахуйн нэгж Хятадаас гарах дургүй байна

2020-06-17 10:15:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Худалдааны  дайн, шинэ коронавирусийн хижиг, Америк  Хятадын харилцааг бүрэн таслах Трампын  заналхийлэл зэрэг одоо болтол Америкийн  аж ахуйн нэгжийн Хятадын эдийн засгийн  өсөлтөд тавьж буй найдлагыг харшилж  чадаагүй. Хятадын Америкийн худалдааны  нийгэмлэг хижгийн оргил үе өнгөрсний  дараа хийсэн нэг удаагийн санал  судалгаанд, Америкийн олон аж ахуйн  нэгж Хятадаас гарах дургүй байгааг  харуулжээ.


Трампын  эдийн засгийн зөвлөх Кудло Америкт  буцан ирсэн аж ахуйн нэгжийн нүүж суух  зардлыг даана гэж амлаж, Энэтхэг зэрэг  орон ч хөнгөлөлттэй нөхцөлөөр Америкийн  аж ахуйн нэгжийн Хятадаас татан гарахыг  урамшуулах болно гэж илэрхийлж байсан  ч сүүлийн хэдэн долоо хоногт Америкийн  том том аж ахуйн нэгж харин Хятадын зах  зээл хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн  байна. Үүнд цахилгаан хөдөлгүүрт авто  машин үйлдвэрлэгч Тесла  багтаж  байна. Тус компани 5-р сард Хятадад 11065  Модел 3 хэлбэрийн цахилгаан хөдөлгүүрт  авто машин борлуулж, сард Хятадын захад  хамгийн олон цахилгаан хөдөлгүүрт авто  машин үйлдвэрлэсэн компани болжээ.  Шанхай хот дохь Теслагийн супер үйлдвэр  нь маш түргэн өргөтгөл хийж байна.


Авто  машины салбар бол хөрөнгө оруулалтын  барометр  хэмжүүр юм. Үүнээс харахад  Америкийн аж ахуйн нэгжүүд Хятадад авах  стратегиа цаашид баримталж буйг харуулж  байна. Нэг долоо хоногийн өмнө Форд  компани  Биади  компанитай бараа  нийлүүлэх гэрээ тохиролцож, Биади  компани Форд компанийн Хятадын зах  зээлд шинэ хэлбэрийн холимог хөдөлгүүр  батарей  хангахаар болж буй юм. 

Их уншсан

холбоотой мэдээ