Халдварын эсрэг тусгай бонд тараав

2020-06-17 10:36:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бонд нь үр ашгийн аюулгүй найдвартай байдгаараа ард иргэдийн дур сонирхол болсоор ирсэн юм. Халдварын эсрэг тусгай бонд тэмдэглэл хийсэн бонд тараах хэлбэрийг авч ашигласнаар хувь хүмүүс ч худалдаж авах боломжтой болсон  гэж салбарынхан үзэж байна. Хоёр өдрийн дотор гурван  үе шаттайгаар, 170 тэрбум юанийн санхүүжилтээр гаргах шийдвэр гаргажээ.  Энэ оны засгийн  газрын ажлын тайланд 1 их наяд юанийг халдварын эсрэг тусгай бонд болгохыг санал болгосноор, одоогоор эрчтэй хийгдэж  байна.

Тодруулбал, нэгдүгээр,  хоёрдугаар үе шат нь таван жил, долоон жилийн хугацаатай  тогтмол хүүтэй бонд бөгөөд бүгд 6-р сарын 18-нд тендер зарлаж, 6-р сарын 19-ээс эхлэн хүүг тооцоолно. Тендерийг 6-р сарын  19-ний өдөр  хүртэл тараагдах бөгөөд 6-р  сарын 23-ны өдрөөс худалдаанд гаргана. Хөнгөлөлтийн  зохицуулалтын хувьд, бондын  хүүг жил бүр төлөх бөгөөд 6-р сарын 19-нд төлнө. Даруй 2025 оны 6-р сарын 19-нд, 2027 оны 6-р сарын 19-ний өдрүүдэд тус тус  төлөх болно. Гурав дахь үе шат нь нийт 70 тэрбум юанийн 10 жилийн хугацаатай хүүтэй бонд  бөгөөд 6-р сарын 23-нд тендер зарлаж,  6-р сарын 24-ээс  хүүг тооцоолж эхлэх бөгөөд 6-р сарын 24-ний өдөр  хүртэл үргэлжилж, 6-р сарын 30-нд худалдаанд гаргана.

Халдварын эсрэг тусгай бонд нь коронавирусийн халдварын нөлөөг даван  туулахын төлөө бөгөөд төв засгийн газрын нэгдэлтэй тараасан тусгай бонд байж,  төсвийн алдагдалд оруулахгүй бөгөөд сангийн нөөцийн  үлдэгдэлд оруулж, бүгдийг орон нутгийн  олон нийтийн эрүүл мэндийн зэрэг дэд бүтцийн  барилга байгууламж, халдварын холбогдох зардалд шинжүүлэх  болно. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ