Хятадаас бусад орнуудад коронавирусийн халдвар авсан тохиолдол 7856968 хүрэв

2020-06-17 10:38:42
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн  мэдээ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 16-нд гаргасан хамгийн сүүлийн үеийн  мэдээллээс үзэхэд, Хятад улсаас бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол 7,856,968-д хүрчээ.

ДЭМБ-ын халдварын  тархалтын талаарх өдөр тутмын тайланд харуулснаар, Европын төв нутгийн цагаар  16-ны өдрийн 10:00 цаг, Бээжингийн цагаар 16:00 цагийн байдлаар Хятадаас бусад орнуудад шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдлын тоо өмнөх өдрөөс 118457-р  нэмэгдэж, нийт 7856968 хүрчээ. Харин Хятадаас бусад орнуудад нас барсан хүний  тоо өмнөх өдрөөс 3255 нэмэгдэж, нийт 430151-д  хүрчээ.

Дэлхийн хэмжээнд, шинэ коронавирусийн халдвар авсан  тохиолдлын тоо өмнөх өдрөөс 118502 -р нэмэгдэж, нийт 7791791-д хүрсэн бол нас  барсан хүний тоо өмнөх өдрөөс 3255 нэмэгдэж, нийт 434,796 -д  хүрчээ. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ