Казакстаны нийслэлийн цар тахлын байдал хүндэрч байна

2020-06-18 10:01:56
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Казакстаны шинэ  коронавирусийн халдвар сүүлийн өдрүүдэд улмаар гаарлаа. Тус улсын нийслэл  Нурсултан хотын олон нийтийн эрүүл мэндийн салбарын хариуцлагатан Гичкова   тухайн орон нутгийн цагаар 17-нд хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Нурсултан хотын  шинэ коронавирусийг эмчлэх тусгай эмнэлгийн ачаалал даацаасаа хэтэрч байна  гэжээ.

Гичкова хэлэхдээ, 17-ны өглөө гэхэд Нурсултан хотын  халдварт өвчний эмнэлэг жич түр эмнэлэг 1711 өвчтөнийг эмчилж байна. Энэ нь тус  эмнэлгийн даацын 90%-тай тэмцэж буй юм. Коронавирусийг цаашид тархахаас  сэргийлэхийн төлөө Нурсултан хотын шинэ коронавирусийн халдвар судлалын  лаборатори нэг байснаасаа найм болж нэмэгджээ.
 

Гичкова танилцуулж хэлэхдээ, эмнэлэгт орж шинэ  коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 90% нь хүндэвтэр өвчтөн байж, 10% нь  эрчимжүүлсэн эмчилгээнд хамрагдсан байна. Амьсгалын аппарат хэрэглэж буй өвчтөн  4 дахин нэмэгджээ.

Нийслэлийн хижгийн байдал хүндэрч байна, өнгөрсөн ганц  шөнө л гэхэд 427 түргэний дуудлага ирж, хижиг дэгдэхээс өмнөхөөс 8% нэмэгджээ.  Эмч сувилагчид болон бусад шинэ коронавирусээс сэргийлэх ажил хийж буй эмнэлгийн  ажилтнууд гурван сарын турш өндөр ачаалалтай ажиллаж байна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ