Гидроксихлорохин эмчлэх туршилтыг зогсоохыг мэдэгдэв

2020-06-18 10:10:34
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа  агентлагийн мэдээ: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 17-нд "Эв нэгдлийн туршилт" төслийн хүрээн дахь Гидроксихлорохин салбарын туршилтыг даруй зогсоохоо  мэдэгдсэн байна. Учир нь тус эм шинэ коронавирусээр өвчилсөн өвчтөнүүдийн нас  баралтыг бууруулж чадаагүй юм. 

ДЭМБ-ын  дархлаа, вакцин, биологийн бүтээгдэхүүний салбарын албаны хүн Рестрепо мөн өдөр  ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, нийтэлсэн гэрч баримт, шинжилгээ  судалгааны дүнгийн үндэс дээр туршилтыг гүйцэтгэгч багийнхан нухацтай судалж  үзсэний дараа "Эв нэгдлийн туршилт" төслийн гидроксихлорохин туршилтыг зогсоох  шийдвэр гарсан юм гэжээ. 

Рестропо  хэлэхдээ, “Эв нэгдлийн туршилт” төслийн дотоодын болон гаднын нотолгоонд, шинэ коронавирусээр өвчилсөн өвчтөнүүдийн стандарт эмчилгээтэй харьцуулахад, уг  туршилт өвчтөний нас баралтыг бууруулж чадахгүй болохыг харууллаа  гэжээ.

ДЭМБ-ын "Эв  нэгдлийн туршилт" төсөл нь адил бус хэдэн төрлийн эм буюу эмийн хослолоор шинэ коронавирусийн өвчнийг аюулгүйн, үр ашигтай эмчилж, үр дүнтэй эмчилгээний арга  барилыг аль болох түргэн олох зорилготой юм.  Ренчинсоо


 

Их уншсан

холбоотой мэдээ