​АНУ хүний эрхийн нэрээр террорист хүчнийг дэмжиж байна

2020-06-18 21:56:26
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 17-ны өдөр Америк “2020 оны Уйгарын хүний эрхийн бодлогын хуулийн төсөл” гэгчээ батлан хууль болгосон бөгөөд Хятад улсын Шиньжяны хүний эрхийн байдлыг дур зоргоороо гүтгэж, Хятад улсын засгийн газрын Шиньжянд хэрэгжүүлж буй бодлогыг дайрсан байна. Америкийн энэ үйлдэл нь олон улсын хууль болон олон улсын харилцааны үндсэн дүрмээс зөрчиж, Хятад улсын дотоод засагт оролцсон явдал юм.


Сүүлийн хэдэн жил Америкийн зарим хүмүүсШиньжяны тухай яриа үүсгэн, Шиньжяны хөгжил цэцэглэл, тогтвортой байдлыг хохироох оролдлого хийж байна. Шиньжянтай холбоотой “Хуулийн төсөл” гэдэг нь Хятад улсыг эсэргүүцэгч Америкийн улс төрч Робиогийн ноднингийн эхээр үүсгэсэн хэрэг бөгөөд Америкийн конгрессын сенат болон төлөөлөгчдийн танхим жилийн хугацаа зарцуулж, агуулгыг нь олон удаа засварласан юм. Дахин дахин нөхөн засвар оруулсан явдал нь Америкийн зарим улс төрчид Шиньжяны тухай шүүмжлэлдээ баримт олохгүй байсантай холбоотой юм. Америкийн улс төрчид төсөөллөөр худал мэдээлэл гаргаж, зөв бурууг хутгалдуулсан явдал юм. 

Шинжянтай холбоотой асуудал бол үндэстэн, шашин шүтлэг, хүний эрхийн асуудал биш, харин терроризм, хагалан бутаргахын эсрэг асуудал гэдгийг бид бүгд мэдэж байгаа. 1990 оноос 2016 оны сүүлч хүртэл Шиньжянд хэдэн мянган террорист халдлага болжээ. Хэцүү нөхцөл байдалтай тулгарч буй Шиньжян хуулийн дагуу террорист хүчирхийллийн үйл ажиллагаанд цохилт өгч, мэргэжлийн ур чадварын боловсрол, сургалтын төв байгуулж, олон бодлогуудыг авч хэрэгжүүлсэн нь Хятад улсын хууль тогтоомжид нийцэх бөгөөд бодит үйл ажиллагаагаараа "НҮБ-ын терроризмын эсрэг дэлхийн стратеги", "Хүчирхийллийн хэт даврагч үзлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө" зэрэг олон улсын терроризмын эсрэг болон хэт даврагч үзлийг эсэргүүцэх олон улсын санаачилгыг хэрэгжүүлж байгаа явдал юм. Одоогийн байдлаар, Шиньжянд гурван жил дараалан террорист халдлагын хэрэг гараагүй. 2019 онд Шиньжяны ДНБ 6.2% -иар өсч, Хятадын дундаж түвшнээс өндөр болов. Хөдөөгийн ядуурлын хэмжээ 2013 оны сүүлчээр 19.4% байснаа 2019 оны сүүлч гэхэд 1.24% болов. Энэ жил Шиньжян Хятадын бусад нутгийнхантай зэрэг ядуурлаас бүрмөсөн гарах болно. 

Одоогийн цар тахлын байдлыг үр дүнтэй тогтоон барьсны дараа Шиньжян хэвийн ажилдаа орж үйлдвэрлэлээ сэргээж байгаа юм. Шиньжянд хэрэгжүүлсэн терроризмын эсрэг, хэт даврагч үзлийг арилгах бодлогууд нийт Шиньжяны 25 сая иргэдийн амьдрал хөгжлийн эрх зэрэг үндсэн эрхийг нь баталгаажуулсан бөгөөд барууныхныг хамарсан олон улсын нийгэмлэгт туршлага хангасан юм. Египетийн “Пирамидын эдийн засгийн долоо хоног”- т сэтгүүлч Сами-Я Шиньжянтай танилцсан тухай нийтлэл гаргаж, Хятадын засгийн газар Шиньжянд маш их хэмжээний хөрөнгө оруулж, Шиньжянд асар их өөрчлөлт гаргалаа, барууныхан Шиньжяны тухай буруу мэдээлэл тарааж байна гэсэн юм. 

Америкийн улс төрчид харин Шиньжяны асуудлаар давхар стандарт хэрэглэж, Хятад улсын зөв бодлогыг гүтгэдэг дээрээ террорист хүчинтэй нягт холбоотой Хятадын эсрэг хагалан бутаргах хүчнийг санхүүжүүлж байна. 

Америк энэ удаа Шиньжянтай холбоотой “Хуулийн төсөл” гэгчээ батлан хууль болгосон нь Америкийн улс төрчдийн өдөөн хатгалгаа хийж, Хятад улсад дарамт үзүүлэх хорон санааг тодорхой илчилсэн юм. 

Их уншсан

холбоотой мэдээ