​Ван И: “бүс ба зам”-ын түншүүддээ дэмжлэг үзүүлнэ

2020-06-19 00:16:30
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 18-ны өдөр Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Ван И Бээжинд "Бүс ба Зам"-ын  олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний цахим хурлыг даргалжээ.

Ван И хэлэхдээ, Хятад улс "Бүс ба Зам" -ын түншүүдтэй харилцаа холбоо, уялдаа холбоогоо бэхжүүлж, таван чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна,  тухайлбал: 

Үүний нэг нь Ши Жиньпин даргын зарласан 2 тэрбум ам.долларын олон улсын тусламжийн төлөвлөгөөнд тахал өвчинд өртсөн бүс ба замын хамтын ажиллагааны түншүүд, ялангуяа хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, нийгэм эдийн засгийн хөгжлийг түлхүү дэмжинэ. Хоёрдугаарт, вакциныг судлан боловсруулах, ашиглах явцад “Бүс ба Зам”-ын түншүүдийн эрэлт хэрэгцээний дагуу техникийн солилцоо хийхийг дэмжинэ.  Гуравдугаарт, “Бүс ба Зам” -ын түншүүдтэй техникийн харилцаа холбоо, зохицуулалтыг аль болох богино хугацаанд хийж, хүн ам, бараа бүтээгдэхүүний хилээр нэвтрэхийг хялбарчилна. Дөрөвдэх олон улсын үйлдвэрлэлийн гинжин хэлхээ, нийлүүлэлтийн гинжин хэлхээ болон логистик тогтолцооны  саадгүй аюулгүй байдлыг хамгаална. Тавдугаарт, "Нэг бүс нэг зам" түншүүдтэй инновацийн хамтын ажиллагааг бэхжүүлж, "Торгоны замын цахим худалдаа" -г хөгжүүлж, ухаалаг хот байгуулалт, ногоон хөгжлийн хамтын ажиллагааг ахиулна гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ