Бээжингийн амьдралын шаардлагатай зах зээлийн хангамж ерөнхийдөө хүрэлцээтэй байна

2020-06-19 09:54:11
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын  Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн 18-ны өдөр Бээжинд хэлэхдээ,  одоогийн байдлаар, Бээжингийн амьдралын шаардлагатай зах  зээлийн хангамж ерөнхийдөө хүрэлцээтэй байгаа  бөгөөд үнэ нь үндсэндээ тогтвортой байна. Худалдааны яам зэрэг салбар холбогдох улс орнуудтай  харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, импортоор оруулж буй хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний чанар чансаа, аюулгүй байдалд хяналт шалгалт  хийж, Хятадын хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй  байдлыг хангах хэрэгтэй  гэжээ. 
Саяхан, Бээжингийн Шинь Фади бөөний захад гарсан  бөөгнөрсөн халдварын байдалд  гаднынхан Бээжингийн зах зээлийн нийлүүлэлтэд санаа зовож байна. 6-р  сарын 17-ны өдөр, Худалдааны яамны хяналт шалгалтын гол аж ахуйн нэгжүүдийн  хүнсний ногооны жижиглэнгийн борлуулалтын үнэ өмнөх  өдрөөс 4.7 хувиар өсөж, гахайн  махны жижиглэнгийн борлуулалтын үнэ өмнөх өдрийнхтэй  ижил байсан бол үхэр, хонины  мах, өндөгний жижиглэнгийн борлуулалтын үнэ өмнөх өдрөөс  тус тус 0.3, 0.4 болон 0.7 хувиар өсжээ. Цагаан будаа, гурил, хүнсний тосны хангамж тогтвортой байгаа бөгөөд үнэ төдийлөн өөрчлөгдөөгүй. Худалдааны яамны хэвлэлийн  төлөөлөгч Гао Фэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ:

Мэдээнд дурдсанаар, Шандун, Хэбэй,  Хэнань зэрэг эргэн тойрны муж, хотууд Бээжин рүү нийлүүлэлтээ  нэмэгдүүлж байна. 15-16-ны хооронд Хэбэй муж 3000 тонн  хүнсний ногоог Бээжин рүү шилжүүлсэн. Саяхан холбогдох  салбар 10 мянган тонн гахайн махыг төвлөрсөн нөөцөд шилжүүлсэн бөгөөд дараа нь гахайн махны  зах зээлийн үйл ажиллагааны байдлын дагуу гахайн махыг  цаг тухайд нь төвлөрсөн нөөцөд шилжүүлэх болно гэжээ.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ