18-нд Бээжин хотод шинээр халдвар авсан 25 тохиолдол бүртгэгдэв

2020-06-19 10:29:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа мэдээллийн агентлаг: Бээжин хотын эрүүл  мэндийн комиссын 19-нд мэдээлснээр,  18-ны өдрийн 0: 00- 24: 00 цагийн байдлаар,  Бээжин хотод шинээр коронавирусийн  халдвар авсан тохиолдол 25, сэжиглэж буй тохиолдол 2, өвсний шинж тэмдэг  илрээгүй 2 тохиолдол бүртгэгджээ. Хилийн чанадаас халдвар тээвэрлэгдсэн тохиолдол, сэжигтэй  тохиолдол, өвчний шинж тэмдэггүй тохиолдол гараагүй  байна.

6-р сарын 18-ны өдрийн 24:00 цагийн байдлаар,  Бээжин хотод коронавирусийн халдвар  авсан нийт тохиолдол 603 хүрч, 411 хүн эдгэрч, 183 хүн эмнэлэгт  хэвтэн эмчлүүлж, 9 хүн нас барсан бол  шинж тэмдэггүй 15 хүнд ажиглалт хийсээр байна. Хилийн чанадаас коронавирусийн  халдвар тээвэрлэж ирсэн 174 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт 173 хүн  эдгэрч, 1 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

18-нд шинээр халдвар авсан нь оношлогдсон тохиолдолд, Шичэнь дүүрэгт 1, Хайдянь дүүрэгт 1, Фэнтай  дүүрэгт 18, Да-шин дүүрэгт 5 тохиолдол бүртгэгдсэн байна. Бүх хотын  12 дүүрэгт халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд  Пингү дүүрэг халдвар тархснаас  хойш тохиолдол бүртгэгдээгүй байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ