Хятад улсаас бусад газруудад коронавирусийн халдвар авсан 8623011 тохиолдол бүртгэгдэв

2020-06-22 09:45:38
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 21-нд гаргасан  хамгийн сүүлийн тоо баримтаас харахад, Хятад улсаас  бусад газруудад шинэ коронавирусийн халдвар авсан 8,623,011 тохиолдол бүртгэгдсэн байна.

ДЭМБ-ын халдварын талаарх өдөр тутмын тайлангаас харахад, Европын  төв нутгийн цагаар 21-ний өдрийн 10:00 цаг, Бээжингийн  цагаар 16:00 цаг хүртэлх байдлаар Хятад улсаас бусад газруудад шинэ коронавирусийн халдвар  авсан тохиолдол өмнөх өдрөөс 182,993 нэмэгдэж, нийт 8,623,011 -д хүрсэн бол  Хятад улсаас бусад газруудад нас барсан хүний тоо өмнөх өдрөөс 4742 нэмэгдэж,  нийт 457,069-д хүрчээ.

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдлын тоо өмнөх өдрөөс  183,020 нэмэгдэж, нийт 8,708,008 хүрчээ. Харин нас барсан хүний тоо  өмнөх өдрөөс 4743 нэмэгдэж, нийт 461,715-д хүрсэн байна. Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ