Бээжинд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 9 нэмэгдэв

Уртнасан 2020-06-22 09:54:36
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

22-нд Бээжингийн Эрүүл мэндийн комиссын мэдэгдсэнээр, 21-ний 0-24 цаг хүртэлх байдлаар, Бээжинд хотод COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 9 нэмэгдэв. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол 2, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол 5 нэмэгджээ.

6-р сарын 11-ний 0 цагаас 6-р сарын 21-ний 24 цаг хүртэлх байдлаар, Бээжин хотын тухайн нутагт COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол нийт 236 болж, бүгд эмчлүүлж байна. Үүнээс гадна өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 22 хүнд анагаахын ажиглалт хийж байна. Хилийн чанадаас орж ирсэн COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон 1 өвчтөн эмчлүүлж байна.

Их уншсан

холбоотой мэдээ