Германы махны үйлдвэрийн 1500 гаруй хүн цар тахлын халдвар авчээ

Уртнасан 2020-06-23 09:59:54
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: Германы Хойд Нордрейн-Вестфален мужийн Тонниес компанийн махны төрлийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт COVID-19 цар тахал олон хүнд халдварлан түгсэн хэрэг гарсан бөгөөд тухайн орон нутгийн цагаар 22-ны оройг хүртэлх байдлаар 1553 хүн халдвар авсан нь оношлогджээ.

Германы мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, тухайн орон нутгийн цагаар 22-ны 21 цагийг хүртэлх байдлаар Герман улсад нийт 192,251 өвчтөн оношлогдож, эдгээрээс 175,295 хүн эдгэрч, 9064 хүн нас баржээ.

Тонниес компани бол Германд цар хүрээгээр хамгийн том махны төрийн бүтээгдэхүүн боловсруулагч үйлдвэр юм. Энэ удаад гарсан цар тахал олон хүнд халдварлан түгсэн хэрэг нь Герман улс 5-р сарын дунд үеэр хөл хориог алхам алхмаар цуцалснаас хойш үүссэн хамгийн ноцтой нэг удаагийн хэрэг юм.

Тус компанийн 6650 ажилтны дотроос 1553 хүн халдвар авсан нь оношлогдсон нь 23 орчим хувийг эзэлсэн байна. Хойд Нордрейн-Вестфален мужийн Эрүүл мэндийн сайд Лауманн хэлэхдээ, засгийн газрын Хямралыг зохицуулах ажлын хэсэг тус хэрэгт судалгаа хийх шаардлагатай байгаа хэдий ч хэргийн байдал хөл хорио тогтоох чиглэл рүү хөгжиж байна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ