Олон улсын байгууллагууд хамтран цар тахлын эсрэг тэмцэнэ

2020-06-24 10:52:10
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 23-ны өдөр буюу Олимпийн өдрөөр, Олон улсын олимпийн хороо, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ хамтран дэлхийн олон газрын хүмүүс, хамт олныг эрүүл энх байлгахын тулд арга хэмжээ авахыг уриалсан хамтын ажиллагааны түншлэлийн хөтөлбөрийг санаачлан гаргажээ.

Ирэх хэдэн долоо хоногт олимпийн тамирчид олон нийтийн эрүүл мэндэд чухал ач холбогдолтой мэдээг хүргэхэд тусалж, Ковид-19-ийн халдварыг таслан зогсоох үйл ажиллагааг үргэлжлэн хэрэгжүүлж, бие сэтгэлийн эрүүл мэндийн төлөө нөөц баялаг хангахыг урамшуулан уриална. Хамтын ажиллагааны түншүүд болон тамирчид "Та бидний эрүүл мэнд" сэдвийн хүрээнд Ковид-19-ийн халдварыг таслан зогсооход шаардлагатай хүчин чармайлт болон олон улсын хамтын ажиллагаанд анхаарал хандуулах болно.

Олон улсын олимпийн хорооны дарга Томас Бах хэлэхдээ, Ковид-19-ийн халдвар дэлхий нийтэд тогтворгүй байдал, өрсөлдөөн сорилт учруулж, айдас төрүүлж байна. Олон улсын чанартай байгууллагууд хамтран ажиллахыг дэлхий нийтээрээ хүсэж байна гэжээ. Сарантуяа


Их уншсан

холбоотой мэдээ