Их Британи хөл хориогоо цуцална

2020-06-24 10:53:50
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон 6-р сарын 23-нд Их Британийн парламентад хэлсэн үгэндээ, Англид хэрэгжүүлж байсан хөл хорионы дэглэмийг цаашид цуцлах бөгөөд хөл хориог цуцлах арга хэмжээ 7-р сарын 4-нд хүчинтэй болно хэмээн зарлажээ.

Хөл хориог цуцлах энэ удаагийн арга хэмжээний хамгийн гол өөрчлөлт нь хоёр метрийн аюулгүйн зай барих дэглэмийг өөрчлөөд нэг метрийн аюулгүй зайгаа барихыг шаарджээ. Үүний улмаас Английн баар, ресторан, зочид буудал, үсчиний газрууд 7-р сарын 4-нд дахин ажлаа эхлүүлнэ гэсэн үг юм.

Борис Жонсон 6-р сарын 23-нд хэлэхдээ, компаниуд бусад улсуудтай адилхан үйлчлүүлэгчийнхээ холбоо барих мэдээллийг цуглуулах замаар вирусийн халдварыг хяналтдаа авч, орон нутгийн цар тахлын байдлыг зохицуулахыг шаардах болно гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ