Австралийн хэвлэлийнхэн Бээжингийн тухай мэдээлж байна

2020-06-24 10:55:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын дунд үеэр Бээжин болон Австралийн Виктория мужийн төв Мельбурн хотод Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол шинээр нэмж бүртгүүлсэн юм. Бээжин хот шуурхай ажиллаж, хүчтэй хариу арга хэмжээ хэрэгжүүлж, тархалтыг хяналтдаа авсан талаар Австралийн гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд идэвхтэй мэдээлж байна. 6-р сарын 23-нд Австралийн өргөн нэвтрүүлгийн корпораци "Ижилхэн тахал, өөр өөр хариу үйлдэл" гэсэн гарчигтай нийтлэл гаргаж Бээжингийн үйл ажиллагааг эерэгээр үнэлэв.

Халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдсэн нөхцөлд Бээжин хот цагийг алдалгүй , хамгийн түрүүнд тархалтын замыг таслан зогсоохын төлөө ажилласан юм. 20 сая гаруй хүн амтай энэ том хот хорооллыг хатуу хяналтдаа авч, өргөн цар хүрээнд шуурхай шинжилгээнд хамруулан, цагтай уралдан тэмцэж байна. Бээжинд ажиллаж буй Австралийн иргэд ч Бээжингийн хариуцлагатай байр суурийг өндрөөр үнэлж байна. Бээжинд амьдардаг Люк Гайлс АБС-д өгсөн ярилцлагадаа, би Бээжин хотын дунд зэргийн халдварын эрсдэлтэй орон сууцны хороололд амьдардаг, хороололд хөл хорионы дэглэм хэрэгжүүлж байгаа бөгөөд хоёр хоногийн дотор шинжилгээ өгөхөөр захиалсан гэсэн тухай ABC-ийн нийтлэлд тэмдэглэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ