Бээжин хотын хэрэгжүүлж байгаа хатуу дэглэм ирээдүйн хандлага болж мэднэ

2020-06-24 14:29:05
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 12-ны өдрөөс, Бээжин  хотод коронавирусийн халдвар авсан 1 тохиолдол бүртгэгдсэнээс хойш, олон  газрынхан Бээжин хотод гарсан энэ удаагийн халдварт өвчинд анхаарал хандуулах боллоо. “Нью-Йорк Таймс” сонин 19-ний өдөр Бээжин хотын энэ удаагийн халдварын  тархалтын эсрэг авч буй арга хэмжээний талаар мэдээлсэн бөгөөд сүүлийн хэдэн  хоногт халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан Хятадын Бээжин хот  шуурхай арга хэмжээ авч, халдварын тархалтыг таслан зогсоож байна гэж  тэмдэглэжээ. 

“Нью Йорк Таймс” сонинд: энэ удаа Бээжин  хотод халдвар авсан  тохиолдол бүртгэдэхийн хэрээр, орон нутгийн захиргаа түргэн шуурхай хариу арга хэмжээ авч,  халдвартай холбоотой томоохон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний  Шиньфади  захыг тэр даруйд нь  хаасан бөгөөд ойр орчмын  иргэдийн 40 гаруй хороололд хөл хорио  тогтоосон юм. Оношлогдсон тохиолдол төвлөрсөн  Фэнтай дүүрэгт ч "Онц байдлын механизм" -ыг эхлүүлсэн гэж  тэмдэглэжээ.

6-р сарын 11-ний 00:00  цагаас 6-р сарын 22-ны 24 цаг хүртэл, Бээжин хотод халдвар  авсан 249 тохиолдол бүртгэгдсэн боловч энэ  удаад Бээжин хот бүх хотын хэмжээнд хөл  хорио тогтоогоогүй, харин халдвар төвлөрсөн газарт урьдчилан сэргийлэх хатуу  арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байна.

"Нью-Йорк  Таймс" сонинд тэмдэглэхдээ, энэ нь өнгөрсөн хэдэн сарын хугацаанд халдварын  эсрэг тэмцсэн Хятадын засгийн газрын хуримтлуулсан үр дүнтэй туршлага юм. Энэ  удаад Бээжин хотын халдвар төвлөрсөн газарт хэрэгжүүлсэн урьдчилан сэргийлэх  хатуу арга хэмжээ амжилтад хүрвэл, энэхүү шинэ арга хэмжээ нь ирээдүйн тахал  өвчний эсрэг Хятад улсын авч хэрэгжүүлэх зөв чиг хандлага болж магадгүй, үүнд  маш олон мэргэжилтнүүд итгэж байна гэжээ. Ренчинсоо 

Их уншсан

холбоотой мэдээ