Цар тахлын үед олон хүн цугларч сурталчилгаа хийх нь ямар үр дагавар дагуулах бэ?

2020-06-24 14:56:18
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны 11-р сард болно. 6-р сарын 20-ны орой тус орны ерөнхийлөгч Дональд Трамп Оклахома муж улсын Талса хотод сонгуулийн сурталчилгааны цуглаан зохион байгуулав. Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр шинэ төрлийн коронавирусийн шалгалт нь хоёр талтай байдаг, шалгалтыг эрчимжүүлснээр АНУ-д халдвар авснаар оношлогдсон тохиолдол дэлхийд түрүүлж байна. АНУ-д 25 сая хүнд шалгалт хийсэн нь бусад орноос хол их байна гэжээ. Тэрээр шалгалтын эрчээ бууруулахыг ажилтнуудаас шаардсан байна. 

“The Hill” сонин 22-нд мэдээлснээр, Трампын сонгуулийн штабын 2 гишүүн цуглааны дараа буюу 22-нд шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан оношлогджээ. Үүний дараа сонгуулийн штаб нь даруй тусгаарлах арга хэмжээ авч, ойр хавьталтай хүмүүсийг хайн сурвалжилж эхэлсэн гэнэ.

20-ны өдрийн цуглаанаас өмнө Трампын сонгуулийн штабын 6 гишүүн шинэ төрлийн коронавирусийн халдвар авснаар оношлогдож, мөн өдрийн цуглаанд оролцож чадаагүй юм. Оклахома муж улсад өнгөрсөн 2 долоо хоногт Ковид-19-ээр оношлогдсон хүний тоо үргэлжлэн нэмэгдсэн бол тухайн нутгийн эрүүл мэндийн салбарын албаны хүн бямба гаригт Трампын сонгуулийн цуглааныг хатуу эсэргүүцэж байсан юм. 

CNN “Трамп коронавирусийн халдвар авсан эсэх тухай шалгалтыг тоглоомын төдий үзэж байгаа нь халдвар газар авч байгаа байдалд хуумгай хандаж байгааг харууллаа” гэсэн тоймчийн өгүүлэл нийтэлж, халдварын тоо өдөр ирэх тутам нэмэгдэж байгаагаас үзэхэд Трампын засгийн газар энэ зууны хамгийн хүнд олон нийтийн эрүүл мэндийн хямралын өмнө төлөвлөгөө байхгүй мөртөөн халдварыг сэргийлэх идэвхтэй арга барил аваагүйгээс АНУ-д халдвар авснаар оношлогдсон тоо оргил үедээ хүрсэн ч бусад орны адил огцом буураагүй юм. Энэ нь Трамп тоо баримтын төлөө шалгалтын ажлыг харшлахаар оролдож байгаа анхны үйлдэл биш. 3-р сарын 6-нд Трамп халдвар авснаар оношлогдсон тоо гэнэт дахинаар нэмэгдэхээс сэргийлж, Grand Princess аяллын хөлөг дээрх зорчигчдыг онгоцноос буухгүй байхыг шаардсан. 5-р сарын 6-нд Оклахома муж улсын захиралтай уулзахдаа Трамп шалгалт бага хийвэл оношлогдсон тоо бага гарах болно. Шалгалт их хийвэл бид хүнд байдалд орж байгаагаа мэдэх болно гэж хэлсэн байна. 6-р сарын 18-нд Трамп “Wall Street Journal” сонинд ярилцлага өгөхдөө, хэт их шалгалт хийж байна гэж дахин хэлсэн байна.

Засгийн газрын нэг албан тушаалтан нь Трампын энэ үгийг “тоглоом хийж байна” гэж хэлсэн байна. 120 мянган хүний амь насанд хүрсэн цар тахлыг тоглоом төдий үзэж байгаа нь Трампийн гай гамшигт хөнгөн хуумгай хандаж, шинжлэх ухаанчаар цар тахлын эсрэг арга хэмжээ авахыг гадуурхаж байгааг харуулж байна.

АНУ-д цар тахлын халдвар хяналтаа хальж, одоогоор 2.3 сая хүн халдвар авч, 120 мянган хүн нас бараад байна. Ийм хүнд үед сэргийлэлт хамгаалалтаа чангатгахгүй, бас цуглаан зохион байгуулж байгаа нь юуны төлөөх ямар их зориг вэ.



Харин Монгол Улс бол шинэ коронавирусийн эсрэг хамгийн хатуу чанга дэглэм тогтоон, төр засгаас эгэл иргэд хүртэл маш хянуур, ухамсартай ажилласны ачаар дотоод нь халдвар гараагүй цөөн хэдэн орны нэг болсон юм. Үүгээрээ ч олон улсын хамтын нийгэмлэгээс маш өндөр үнэлгээ авч байгаа. Тэгвэл өнөөдөр улс орны ирэх он жилүүдийн хөгжлийн өнгийг тодорхойлно гэгддэг Улсын Их Хурлын сонгууль болж байна. Сонгуульд саналаа өгөхөөр олон хүн цугларч, халдварын эрсдэлийг нэмэгдүүлэх болно. Сонгуулийн саналаа өгөх цэгт “COVID-19” цар тахлаас сэргийлэх арга хэмжээ авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, иргэдэд амны хаалт, бээлий бэлтгэсэн байна. Ямартай ч Монгол Улс төдийгүй, олон улсын хамтын нийгэмлэг сонгуулиа амжилттай зохион байгуулж, цар тахлын халдвар дэгдэхгүй байхыг залбирч байна. Монгол улсын их хурлын сонгууль амжилттай явагдаж, төр нь төвшин, түмэн олон нь амгалан байх болтугай!

Их уншсан

холбоотой мэдээ