Америкт 2.5 сая гаруй хүн цар тахлын халдвар авчээ

Уртнасан 2020-06-28 10:13:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Америкийн  Жонс Хопкинсийн их сургуулийн 27-нд нийтэлсэн COVID-19 цар тахлын сүүлийн үеийн  статистик тоо бүртгэлээс үзэхэд, Америкт цар тахлын халдвар авснаар оношлогдсон  хүн нийт 2.5 саяаас давсан байна.

Америкийн Зүүн бүс нутгийн цагаар  27-ны 16 цаг 35 минут, Бээжингийн цагаар 28-ны 4 цаг 35 минут хүртэлх байдлаар,  Америкт COVID-19 цар тахлын халдвар авснаар нийт 2500419 хүн оношлогдож,  эдгээрээс 125434 өвчтөн нас баржээ.

Америкийн Нью-Йорк муж улсад хамгийн  олон буюу 391923 хүн халдвар авснаар оношлогджээ. Оношлогдсон тохиолдол 100  мянгаас давсан муж улсад мөн Калифорниа, Нью Жерси, Техас, Иллинойс, Флорида,  Массачусетс зэрэг муж улс багтсан байна.

Эх сурвалжид мэдээлснээр, сүүлийн үед  Америкийн олон муж улсад цар тахлын байдал буцаад даамжрах байдал гарч, Техас,  Флорида, Аризона муж улсад нэг хоногт шинээр нэмэгдсэн оношлогдсон тохиолдол  дээд түвшинд хүрч байгаа бөгөөд олон муж улс эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө  түр зогсоох буюу хойшлуулахаа зарласан байна.


Их уншсан

холбоотой мэдээ