Өчигдөр оношлогдсон тохиолдол 17 нэмэгдэв

Уртнасан 2020-06-28 10:24:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооноос 28-нд нийтэлсэн цар тахлын тухай мэдүүлгээс үзэхэд, 27-нд Хятад улсын 31 муж, Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группд COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 17 нэмэгдэж, эдгээрийн дотор тухайн нутагт халдвар авсан тохиолдол 14 нэмэгдсэн нь бүгд Бээжингийнх юм. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол мөн өдөр 7 нэмэгдэв.

Эрүүл мэндийн үндэсний хорооны нийтэлсэн тоо бүртгэлээс үзэхэд, 27-ны 0-24 цагийг хүртэлх байдлаар, 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группд COVID-19 цар тахлын халдвар авсан тохиолдол нийт 17 нэмэгдэж, эдгээрийн дотор хилийн чанадаас орж ирсэн өвчтөн 3 байна. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол 1 нэмэгдсэн нь тухайн нутагт бүртгэгдсэн тохиолдол юм.

27-ны 24 цагийг хүртэлх байдлаар, 31 муж болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын группд одоогийн буй оношлогдсон тохиолдол нийт 415 байна, эдгээрээс 8 өвчтөн эрчимт эмчилгээ хийлгэж байна. Нийт 83,500 хүн халдвар авснаар оношлогдож, эдгээрээс нийт 78,451 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарч, нийт 4634 өвчтөн нас барав. Өвчтөнтэй ойр байсан 761,721 хүнийг эрж олж, эдгээрээс 7445 хүн анагаахын ажиглалтад байна.

Хятадын Хонконг, Макао, Тайваний бүс нутагт нийт 1690 хүн халдвар авснаар оношлогдсоны дотор, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсэд нийт 1197, Макаогийн засаг захиргааны онцгой бүсэд нийт 46, Тайваний бүс нутагт нийт 447 тохиолдол бүтгэгджээ.

Их уншсан

холбоотой мэдээ