Энэтхэгт коронавирусийн халдвар авсан тохиолдол 500 мянгаас давав

2020-06-28 10:28:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Энэтхэгийн Эрүүл мэндийн яамны 27-нд хийсэн хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад, өнгөрсөн 24 цагийн дотор Энэтхэг улсад шинээр  коронавирусийн халдвар авсан 18370 тохиолдол  бүртгэгдэж, нас барсан 383 тохиолдол нэмэгдсэн  байна. Орон нутгийн цагаар 27-ны өдрийн 8.00 цаг,  Бээжингийн цагаар 10:30 цаг хүртэлх байдлаар, Энэтхэг  улсад нийт коронавирусийн халдвар авсан 508953  тохиолдол бүртгэгдэж, нас барсан хүний тоо 15685-д хүрсэн бол 295881 хүн эдгэрсэн  байна.

Тоо  баримтад харуулснаар, одоогоор Энэтхэг улс нь Азиийн бүс нутагт цар тахлын халдвар  авсан тохиолдлын тоогоор хамгийн олон орон болсон бөгөөд  халдвар хамгийн ноцтой бүс нутгуудад нийслэл  Шинэ Дэли, санхүүгийн төв Мумбай, Махараштра хот, зүүн өмнөд нутгийн боомтын хот Ченнай, түүний ойрх хавийн  Тамил Наду зэрэг хотууд багтаж байна. Эдгээр гурван бүс  нутагт халдвар авснаар оношлогдсон  тохиолдол нийт 300 мянгаас давсан бөгөөд нийт Энэтхэгийн халдварын тохиолдлын  60-аас илүү хувийг эзэлж байна.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ