​Хөдөө орон нутагт ажилладаг эмчилгээний баг

2020-06-28 15:41:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад улсын хэмжээнд ядуурлаас гараагүй 52 сяний 10 нь Шиньжяны өмнөд нутагт төвлөрч байгаа юм. Өвчний улмаас ядууралд оруулахгүйн тулд 9 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний ажлын хэсэг ядуулаг тосгонд тогтмол ажиллаж, тосгоны оршин суугчдад эмчилгээний үйлчилгээ хангаж байгаа юм.

Таклимакан цөлийн өмнөд хэсэг дэх Шиньжяны Кашгарын Хуншин тосгон 2019 онд ядуурлаас гарсан ба тус эмчилгээний баг энэ тосгонд 6 дахь удаагаа ажиллаж байгаа юм. 

Тосгоны оршин суугч Майрмунис Ясан хэлэхдээ, бид Үрэмчид очиж эмчлүүлэх боломжгүй, мөнгө хүрэлцэхгүй учраас эмнэлэгт очиж чадахгүй байсан юм. Одоо эмч нар тосгонд маань ирээд оношилж эм өгсөн, бие маань их сайн болж байна гэжээ.

Эмчилгээний багийн ахлагч Жуан Шыхуа бол Зэвсэгт цагдаагийн Шиньжяны ерөнхий эмнэлгийн эмч юм. Хоёр жилийн өмнө тэрээр эмчилгээний багийнхаа хамт Хуншин тосгонд хүрч, 266 өрхийн 1067 оршин суугчдад эрүүл мэндийн бүртгэл хийсэн бөгөөд зориулалттай эмчилгээ зөвлөгөөний үйлчилгээ үзүүлсээр юм. 

Хэдэн жилийн хугацаанд тус баг давхацсан тоогоор 68 мянган хүнийг эмчилж, 30 мянган хүнд эрүүл мэндийн бүртгэл хийж өгсөн бөгөөд хөдөө орон нутгийн 100 шахам эмчийг бэлтгэл сургалтад хамруулжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ