Хятадын эдийн засаг яагаад хүндрэл бэрхшээлийг даван хурдтай сэргээж байгаа вэ

2020-06-28 20:47:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятадын соёл аялал жуулчлалын яамны 27-нд нийтэлсэн тоо баримтад  харуулснаар, саяхан өнгөрөн одсон луут завины баярын гурав хоногийн амралтын  хугацаанд Хятадын хэмжээнд давхардсан тоогоор 48 сая 809 мянган хүн жуулчилж,  өнгөрсөн жилийн мөн үеийн 50.9%-тай тэнцэж, аялал жуулчлалын орлого нь 12 тэрбум  280 сая юаньд хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийн 31.2%-д хүрч сэргэжээ. Энэ бол  Хятадын эдийн засаг хурдтай сэргэн хөгжиж буйн шинж тэмдэг юм. Хэдийгээр Хятадын  эдийн засаг уналтын ихээхэн дарамтад нүүрлэж байгаа ч гэсэн сайн зүгт хөгжиж  байна. Улсын дотоодын их эргэлтээр гол болгож, дотоодын болон олон улсын хос  эргэлтээр харилцан ахиулсан хөгжлийн шинэ байдал бүрдэн тогтож байна.  


Энэ он гарснаас нааш шинэ коронавирусийн хижиг Хятадын хэрэглээний  зах зээлд нэлээд их цохилт учруулсан юм. Хижигтэй тэмцэх ажил стратегийн  томоохон амжилтад хүрэхийг дагалдан хэрэглээний зах зээл сэргэн хөгжих хандлага  ч өдрөөс өдөр илэрхий болж байна. Жишээлбэл, луут завины баярын хугацаанд  Шанхайд хүнсний хуучин Брэнд болох Шин Хуалоу дэлгүүр эрэлт хэрэгцээний дагуу 3  сая 800 мянган хулсны навчин боосон будаа үйлдвэрлэсэн нь өнгөрсөн жилээс хоёр  дахин нэмэгджээ. Цахим худалдааны Жин Дүн, Пин Дө Дө зэрэг дэлгүүрийн  хэрэглээний тоо баримтад харуулснаар, баярын үеэр өргөн нэр төрлийн жимс, хонь  үхрийн махны борлуулалт өнгөрсөн жилийн мөн үеэс 150% нэмэгджээ. Баярын эхний  хоёр хоногт банкны картаар тооцоо хийсэн хэмжээ 629 тэрбум 500 сая юаньд хүрч,  5-р сарын 1-ний амралтын үетэй зэрэгцүүлбэл 2.3% нэмэгдэж, ханшны амралтын эхний  хоёр хоногоос 11.7% нэмэгджээ. Хижгийн хэрэглээнд үзүүлсэн богино хугацааны  сөрөг нөлөө аажмаар багасаж, иргэдийн хэрэглээний эрэл хүсэл тогтвортой нэмэгдэж  буйг харж болно. 


 Үүний зэрэгцээ Хятадын хэрэглээний шат өгсөн шинэчлэгдэж буй байдал  цаашид үргэлжилж, бараа худалдан авах, гуанз ресторан зэрэг уламжлалт  хэрэглээний чанар сайжирч, аялал жуулчлал, соёл зэрэг шинэ хэлбэрийн хэрэглээ  тасралтгүй урган гарч байна. Хятадын засгийн газрын бүртгэлийн тоо баримтад  харуулснаар, луут завины баярын үеэр 92.4%-ын жуулчид олон төрлийн соёлын арга  хэмжээнд оролцож, үүнд түүх соёлын гудамжтай танилцах ажиллагаанд оролцсон хүний  тоо хамгийн өндөр байж, 44.7%-д хүрчээ. Үүнээс харахад Хятадын иргэдийн хэрэглээ  нь зөвхөн мөр бүтэн гэдэс цатгалан байх төдийгүй нэн өндөр шатанд тасралтгүй  ахиж, хэрэглээний асар нөөцтэй байгааг харууллаа.  


Энэ нөөцийг тасралтгүй дайчилж буй нь олон зүйлийн хүчин зүйлтэй  холбоотой юм. Жишээлбэл, луут завины баяраар Хятадын олон газар хижгээс  сэргийлэхийг батлахын зэрэгцээ хэрэглээний урамшууллын тэмдэгт тараах зэрэг  цуврал арга хэмжээ авсантай холбоотой юм. Үүний хамт дэлгүүр хоршоонууд шууд  нэвтрүүлгээр бараагаа сурталчилж, нөхвөр олгож хөнгөлөлт үзүүлэх зэргээр зам  сувгаа өргөтгөж, ил тод үр дүнд хүрсэн юм. Баатар  орчуулав


Их уншсан

холбоотой мэдээ