​Ковид-19-ийн халдвараар нас барсан хүний тоо 500 мянгыг давав

2020-06-29 09:57:13
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Жонс Хопкинс их сургуулийн 28-ны өдөр гаргасан Ковид-19-ийн халдварын тухай шинэ статистик тоо баримтаас үзвэл, дэлхий даяар 500000 гаруй хүн нас барсан байна. 

Мэдээлэлээс үзэхэд, АНУ-ын зүүн бүс нутгийн цагаар 28-ны өдрийн 16: 33 цаг буюу Бээжингийн цагаар 29-ний  04:33 цагт дэлхий даяар нас барсан хүний тоо 500108 болж, халдвар авснаар батлагдсан тохиолдлын нийт тоо 10063319 болж нэмэгдсэн байна.

АНУ-д нас барсан болон оношлогдсон хүний тоо хамгийн их, тусбүр 125747, 2539544 тохиолдол бүртгэгдсэн байна. Бразил, Их Британи, Итали, Франц, Испани, Мексик зэрэг улс орнуудад тус тус  20000 гаруй хүн нас барсан байна.

Жонс Хопкинс их сургуулийн шинэ коронавирусийн судалгааны төсөл бодит цаг хугацаанд улс орон, бүс нутгийн мэдээллийг дүгнэн эдгээр тоо баримтыг гаргасан юм. 

Их уншсан

холбоотой мэдээ