Хятад улс эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөх хүчин болно

Уртнасан 2020-06-30 09:26:46
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Бразилийн Рио-де-Жанейро хотын Холбооны их сургуулийн профессор Моника Бруккманн саяхан Аргентины мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа: COVID-19 цар тахал Латин Америк тив, АНУ болон Европ тивд адил бус хэмжээний сөрөг нөлөө үзүүллээ, Латин Америкийн орнууд зохицолтой хамтран ажиллаж, хамтаар цар тахлыг ялан давах шаардлагатай байна гэж хэлжээ.

Моника Бруккманн үзэж байгаагаар, Хятад улс болон Зүүн Өмнөд Азийн бусад орнууд дэлхийн эдийн засгийн сэргэлтийн хөдөлгөх хүчин болох бөгөөд хойшдын хэдэн жилийн дотор дэлхийн эдийн засгийн системд чухал нөлөө үзүүлэх болно гэжээ.

Дэлхийн банкны урьдчилсан төсөөллөөс үзэхэд, дэлхийн ДНБ энэ удаагийн хямралаас болж 5.2 хувиар багасах болно. Хэрэг дээрээ, эдгээр урьдчилсан төсөөллөөс үзэхэд, 2020 онд дэлхийн өндөр хөгжилтэй эдийн засгийн цогцуудын ДНБ 7 хувиар буурч, шинэ зах зээлийн орнуудын ДНБ 2.5 хувиар буурч, Зүүн Өмнөд Азийн орнуудын ДНБ 0.5 хувиар буурах юм. Латин Америкийн ДНБ 7.2 хувь буурах төлөвтэй байна, харин Хятад улсын ДНБ буурахгүй дээрээ сэргэн нэмэгдэж болзошгүй гэж Моника Бруккманн хэлсэн байна.

Испанийн Pontificia Comillas их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Алисса Алахир хэлэхдээ, Хятад улс дэлхий нийтэд, нэн ялангуяа Латин Америк тивийн орнуудад үзүүлэх эдийн засгийн нөлөө маш их юм гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ