Бээжинд COVID-19 цар тахлаар оношлогдсон тохиолдол 7 нэмэгдэв

Уртнасан 2020-06-30 09:54:12
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Бээжин хотын Эрүүл мэндийн зөвлөл 30-нд мэдэгдсэнээр, 29-ний 0-24 цагийг хүртэлх байдлаар Бээжин хотод COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 7 нэмэгдэж, өвчний шинж тэмдэггүй тохиолдол 1 нэмэгдэж, 1 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

6-р сарын 11-ний 0 цагаас 6-р сарын 29-ний 24 цагийг хүртэлх байдлаар Бээжин хотод COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон нийт 325 тохиолдол бүртгэгдэж, 324 өвчтөн эмнэлэгт эмчлүүлж байна. Өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 27 хүнд анагаахын ажиглалт хийж байна.

29-нд Бээжингийн Фэнтай дүүрэгт 6 тохиолдол, Дашин дүүрэгт 1 тохиодол халдвар авснаар оношлогджээ. Нийт хотын 14 дүүрэгт тухайн нутагт халдвар авснаар оношлогдсон тохиолдол гараагүй юм.

Их уншсан

холбоотой мэдээ