Бээжин хот нуклайн хүчлийн хөдөлгөөнт үзлэгийг түргэн шуурхай хийж байна

2020-06-30 21:15:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сүүлийн өдрүүдэд, Бээжин хотын захиргаанаас зохион  байгуулсан шинэ коронавирусийн тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, түүнийг  хяналтдаа авах талаар хийсэн хэвлэлийн бага хурлаас мэдээлснээр, 6-р сарын 28-ны  өдрийн байдлаар, Бээжин хот нийт 8 сая 929 мянган хүнээс нуклейн хүчлийн тээж авч, 7 сая 687 мянган хүнд  шинжилгээ хийсэн нь "Түргэн шуурхай үзлэг шалгалт хийх" ажлыг үндсэндээ дуусгаж, хүмүүсийн эргэлзээг арилгажээ. Энэ  талаар та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Бээжин хотын шинэ коронавирусийн халдвараас урьдчилан  сэргийлж, хяналтдаа авах ажлыг удирдах хэсгийн Хорио цээрийн хяналтын ажил  хариуцсан орлогч дарга, Бээжин хотын намын хорооны зохион байгуулах хэлтсийн  орлогч дарга Жан Чян хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулахдаа, тэргүүлэх  чиглэлийн дагуу, Бээжин хот дөрвөн бүлэг хувааж, хүмүүст нуклейн хүчил илрүүлэх  үзлэг шалгалтыг түргэн шуурхай хийсэн  гэжээ.

"Эхний бүлэгт,  Бээжин хотын Фэнтай дүүргийн Шинь Фади болон Хайдянь дүүргийн Юй Чуаньдүн зэрэг халдвар ихээр гарсан бөөний захын ажилтнууд, эргэн тойрны  хорооллын оршин суугчид, бөөний зах, хорооллын хооронд ойр хавь байсан хүмүүсээс дээж авч, шинжилгээнд хамруулсан. Хоёр дахь бүлэгт, их өргөгдлийн  мэдээллээр, халдвар ихээр гарсан Шинь Фади бөөний захын холбогдох ажилтнуудаас дээж  авч,  шинжилгээ хийх ажлыг  гүйцэтгэсэн.  Гурав дахь бүлэгт, Бээжин хотын дунд, өндөр эрсдэлтэй гудамжинд суурьшин  амьдардаг  байнгын оршин  суугчид, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, зам тээвэр, банк санхүү,  худалдаа дэлгүүр, супермаркет, хорооллын жижиг дэлгүүр, гуанз ресторан,  буухиа  элгээмж, гоо  сайхны газар зэрэг олон нийтийн үйлчилгээний салбарын ажилтнууд, мөн сургуульдаа  буцсан оюутан сурагчид, багш нар, нийгмийн хорооллын халдвараас урьдчилан  сэргийлэх өмнөд фронтын ажлд оролцож байгаа ажилтнуудаас дээж авч, шинжилгээ хийсэн. Дөрөв дэх  бүлэгт, халдвар ихээр төвлөрсөн гол газруудын хүмүүсээс дээж авч, шинжилгээ  хийсэн. 6-р сарын 28-ны өдрийн 12:00 цагийн байдлаар, бүх хотын  хэмжээнд  нийт 8 сая  299 мянган хүмүүсээс дээж авсан бол нийт 7 сая 687 мянган хүмүүс шинжилгээнд хамрагдаж, "Түргэн шуурхай үзлэг шалгалт  хийх" ажлыг үндсэндээ дуусгаж, халдварын талаарх хүмүүсийн эргэлзээг арилгажээ.

Мэдээллийн дагуу, одоогоор Бээжин хотын нуклейн хүчил  илрүүлэх шинжилгээний үнэ төлбөрт зохицуулалт хийсэн байна. 6-р сарын 25-наас эхлэн бүх  хотын улсын эмнэлгийн нуклейн хүчил илрүүлэх шинжилгээний үнэ төлбөр нэг удаад 180  юань байсныг 120 юань болгон бууруулжээ. Энэхүү үнэ нь засгийн газрын тогтоосон  хамгийн дээд үнэ бөгөөд эмнэлгийн байгууллагууд үнийг дураараа өөрчилж болохгүй,  харин биеийн нөхцөл байдлын дагуу үнийг буруулж болох бөгөөд буруулах үнийн  түвшинд хягаар тавихгүй юм байна.

Бээжингийн Фэнтай  дүүргийн намын хорооны нарийн бичгийн даргын орлогч Чү Жүньвэй хэвлэлийн бага  хурлын үеэр танилцуулахдаа, сүүлийн үе оношлогдсон тохиолдлын байдлаас харахад,  Фэнтай дүүргийн илрүүлсэн тохиолдол голцуу төвлөрсөн тусгаарлах  цэгүүдээс  гарсан байна. Ялангуяа, 26, 27-ны өдрүүдэд Фэнгтай дүүрэгт шинээр оношлогдсон 25  тохиолдол бүгд төвлөрсөн тусгаарлах цэгүүдээс үүсэлтэй бөгөөд  түүний 23  тохиолдол  нь MGM зочид  буудлын төвлөрсөн тусгаарлах цэгээс оношлогджээ. MGM зочид буудлын  оношлогдсон тохиолдлын байдлаас үзэхэд, бүгд Шинь Фади бөөний захын үхэр, хонины махны том  цогцолборын  газар доорх  нэг давхарт байсан ажилчдаас үүсэлтэй байв. Хяналт шалгалт хийх явцад, Шинь Фади бөөний захын үхэр,  хонины  махны том цогцолборын газар доорх нэг давхарт ажилладаг 102 ажилчид халдвар авсан нь  оношлогдсон нь Фэнтай дүүргийн оношлогдсон тохиолдлын 48,11 хувийг эзэлсэн  байна. Энэхүү нөхцөл байдлын дагуу, Фэнгтай дүүрэг төвлөрсөн тусгаарлах  цэгүүдийн ажилчдад нуклейн хүчил, сийвэнгийн эсрэгбиет илрүүлэх шинжилгээг бүх  талаар хийсэн  юм.

"Мэргэжилтнүүдийн үнэлж байгаагаар, үхэр, хонины махны  том цогцолборын холбогдох ажилтнууд бол халдвар авах  өндөр эрсдэлтэй бүлгүүд юм. Хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хариуцах  үүднээс, халдварын тархвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын шаардлагын  дагуу, үхэр, хонины махны том цогцолборын холбогдох төвлөрсөн тусгаарлах  ажилтнуудад уулын 14 хоног тусгаарлах шийдвэрт үндэслэн,  төвлөрсөн эмнэлгийн ажиглалт хийх хугацааг дахин 14 хоног сунгах шийдвэр гаргасан юм.”

Хэвлэлийн бага хурлын үеэр Бээжингийн халдварт өвчнөөс  урьдчилан сэргийлж, хяналт тавих төвийн орлогч дарга Пан Шиньхүө: хэрэв халуурах  зэрэг шинж тэмдэг илэрвэл өөрөө дураараа эм уух  хэрэггүй, харин эмнэлэгт хандах ёстой хэмээн иргэдэд сануулжээ.

“Хэрэв өөрөө буюу гэр  бүлийн хүмүүс халуурах,  ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал бүх явцад биеэ сайтар  хамгаалж,  даруй түргэн халуурахыг эмчлэх эмнэлэгт очих хэрэгтэй, харин эмнэлгийн нөхцөл боломж  бүрэн  бүрдээгүй  орон нутгийн эмнэлэгт очих хэрэггүй, дураараа эм тан уусны ч хэрэг алга, үүний  улмаас өвчний  тархалтыг бий  болгохоос  сэргийлэх хэрэгтэй.” Шинь Фади бөөний захын ажилтнууд, сүүлийн  үе халдвар авсан  хүмүүстэй ойр байсан хүмүүс халдвараас урьдчилан сэргийлэх шаардлагыг чанд  мөрдөж, төвлөрсөн цэгүүд эсвэл гэрдээ тусгаарлаж, ажиглалт, эрүүл мэндийн  хяналтад  байгаа хүмүүс биеэ сайтар хамгаалахаар барахгүй бусад  хүмүүсийн  эрүүл мэндэд  илүү анхаарал тавих хэрэгтэй." Ренчинсоо


Их уншсан

холбоотой мэдээ