​ХКН-ын “Нууц жор”

2020-07-01 17:27:16
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр буюу 2020 оны 7-р сарын 1-нд ХКН байгуулагдаад 99 жил, засаглал явуулаад 71 жил болж байгаа юм. Одоогийн байдлаар намын гишүүн нийт 91 саяд хүрчээ. 

ХКН байгуулагдсан мөчөөсөө хувийн ашгийг огт бодоогүй, ард түмнээ аз жаргалтай амьдруулахыг үндсэн зорилгоо болгон зүтгэсээр ирсэн хэмээн ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин цохон тэмдэглэж байсан юм. Бүх зүйлийг ард түмнийхээ төлөө, бүх зүйлийг ард түмэндээ түшиглэж биелүүлэх бөгөөд ард түмний аз жаргал, үндэстний цэцэглэл мандлын төлөө хичээн зүтгэх анхны зорилгоо ХКН зуу шахам жилийн турш баримталсаар ирсэн юм. Ард иргэдээ удирдан, үндэстнээ чөлөөлж, тусгаар тогтнож, бүтээн байгуулалт, өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжүүлэн, ядуу хоцрогдмол улс орноо дэлхийн хоёрдугаар том эдийн засгийн цогц болтол хөгжүүлсэн билээ. 

Энэ удаагийн цар тахлын үед “Ард түмэн юунаас ч эрхэм” хэмээх үзэл баримтлалаа Хятад улс бүрэн харуулж чадсан юм. Нярай хүүхдээс настан буурал хүртэл Хятад улс ямар ч өртөг зарцуулахаас буцашгүй авран эмчилжээ. Цар тахлаас урьдчилан сэргийлж, түүнийг хянах ажлыг Ши Жиньпин “Ардын дайн” гэж оноож нэрлэсэн бөгөөд биеэрээ удирдан, 1.4 тэрбум иргэдээ дайчлан тэмцсэний дүнд 3 сар гаруйн хугацаанд стратегийн чухал амжилтыг байгуулсан юм. 

3-р сард дэлхийн олон нийтийн харилцааны хамгийн том зөвлөх компани болох Эдманын гаргасан "2020 оны итгэмжийн үзүүлэлт" тайланд: Хятадын ард түмэн улсынхаа засгийн газарт итгэх хэмжээ 90% -д хүрч буйг харуулж, гурван жил дараалан дэлхийд нэгдүгээр байрт орсон үзүүлэлт болжээ. Ард иргэдийнхээ итгэлийг олсон явдал нь Хятадын Коммунист намын хамгийн том хүч чадал юм. Палестиний Үндэсний чөлөөлөх хөдөлгөөний төв хорооны гишүүн Аббас Заки: "Хятадын Коммунист намын 99 жилийн түүх бол ард түмний аз жаргалыг эрэлхийлсэн түүх юм" гэж үнэлж байлаа.

Улс үндэстнийхээ нөхцөл байдалд нийцсэн зөв замыг эрэлхийлж сонгосон нь ХКН-ын амжилтад хүрсний шалтгаан гэж хэлж болох юм. Өөрийн бодит байдалдаа үндэслэн, ард иргэдийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж, өөрчлөлт шинэчлэлт хийж, шинийг бүтээж, нээлттэй байлган, хамтаар хөгжихийг эрэлхийлсэн хөгжлийн замнал нь Хятад улсад нийцэх сонголт гэдгийг практик гэрчилсэн юм.

Статистик бүртгэлээс харахад, 2019 оны сүүлчийн байдлаар, ХКН-ын 40-ээс доош насны гишүүд нь нийт гишүүдийнхээ гурваны нэгийг эзэлж байгаа юм. ХКН нийгмийн шилдэг бүрэлдэхүүнийг идэвхтэй элсэж, намын дотоодын шинэчлэл, дүрэм тогтоол, авилгатай тэмцэх асуудлыг цаг ямагт чухалчлан шийдвэрлэсээр ирлээ.

ХКН Хятадын ард түмний аз жаргалын төлөө тэмцсэн төдийгүй хүн төрөлхтний ирээдүйн хөгжилд ч анхаарлаа хандуулсаар ирлээ. Ши Жиньпин дарга хэлэхдээ, ХКН бол дэлхийн хамгийн том нам юм. Том нам учраас том намын үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Өөрийн ажлаа сайтар хийх төдийгүй Хятад улсыг хөгжүүлэх замаар дэлхий нийтэд илүү олон боломжийг бүрдүүлж өгөх хэрэгтэй гэжээ. Хятад улсын санаачилсан “хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах”, “Бүс ба зам” зэрэг санаачилга нь дэлхий нийтэд чухал түүхийн ач холбогдолтой юм.

Хятад улсыг сайн ойлгохыг хүсвэл ХКН-ыг эн тэргүүнд ойлгох ёстой. “Ард түмэн юунаас ч эрхэм”, “Хөгжлийн зөв замаа олох”, “Өөрийгөө хөгжүүлж шинэчлэх”, “Хүн төрөлхтний төлөө” гэх мэт үзэл баримтлал нь ХКН-ын засаглалын “Нууц жор” юм. 


Их уншсан

холбоотой мэдээ