​АНУ-д хоногт 100 мянган тохиолдол халдвар авах магадгүй

2020-07-02 10:46:03
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр: Төв Европын цагаар 1-ний өдрийн өглөөний 10:00 цагийн байдлаар (Бээжингийн цагаар 1-ний өдрийн 16:00 цаг) дэлхийн хэмжээнд Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөс 163,939 нэмэгдэж, нийт 10,357,662 болсон байна. Нас барсан тохиолдол өмнөх өдрөөс 4188-ээр нэмэгдэж, нийт 508,055-д хүрчээ.

АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр: Бээжингийн цагаар 2-ны өдрийн 7:50 цагийн байдлаар, дэлхий даяар Ковид-19-ийн халдвар авсан тохиолдол нийт 10,653,987-д хүрч, 514,697 хүн нас баржээ. АНУ-ын тахлын байдал дэлхийд хамгийн хүнд бөгөөд нийн 2,678,202 тохиолдол халдвар авснаар батлагдаж, 127,970 хүн нас баржээ.

Японы NHK-гийн мэдээлснээр, орон нутгийн цагаар 7-р сарын 1-ний 20:30 (Бээжингийн цагаар 19:30) цагт Японы мөн өдрийн халдвар авсан хүний тоо 126 байсан ба дөрвөн өдөр дараалан 100-аас давсан байна. Японы Засгийн газрын 1-ний өдөр хийсэн ээлжит хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэхдээ, хэрэв ирээдүйд тахлын байдал улам бүр муудвал дахиад онц байдал зарлах бололцоотой болж магадгүй гэжээ.

АНУ-ын Цагаан ордны Ковид-19-ийн эсрэг хариу арга хэмжээний ажлын хэсгийн чухал гишүүн, Харшил ба халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Антони Фаучи 6-р сарын 30-ны өдөр хэлэхдээ. хэрэв АНУ-ын одоогийн тахлын байдлыг өөрчлөн тогтоон барихгүй юм бол АНУ-д халдвар авах тохиолдол өдөрт 100,000-аар нэмэгдэх магадгүй байна гэжээ. Сарантуяа

Их уншсан

холбоотой мэдээ