Бээжингийн цар тахлын байдал намжих чиг хандлагатай болов

Уртнасан 2020-07-02 10:52:06
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жуншинь агентлагийн мэдээ: 7-р сарын 2-нд Бээжингийн Эрүүл мэндийн зөвлөл мэдэгдсэнээр, 7-р сарын 1-ний 0-24 цагийг хүртэлх байдлаар, Бээжинд COVID-19 цар тахлын халдвар авснаар оношлогдсон тохиолдол 1, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол 2 нэмэгджээ. Халдвар авсан байж болзошгүй тохиолдол гараагүй, 2 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Цар тахлын мэдүүлгийн тоо бүртгэлээс үзэхэд, 6-р сарын 11-нээс 7-р сарын 1-ний хүртэл, Бээжинд хоног тутамд нэмэгдсэн оношлогдсон өвчтөний тоо ерөнхийдөө тогтвортой буурах чиг хандлагатай болж байна. Үүнд, 6-р сарын 13, 14-нд хоногт хамгийн олон буюу 36 оношлогдсон тохиолдол гарав. Үүний дараа нэмэгдсэн тохиолдол хорь гаруй, арав гаруй, түүнчлэн ганц оронтой тоо хүртэл буурсан байна. Сүүлийн гурван хоногт өдөр бүр өвчтөнүүд эдгэрэн эмнэлгээс гарч байна.

7-р сарын 1-ний 24 цагийг хүртэлх байдлаар, Бээжин хотод 6-р сарын 11-нээс хойш нийт 329 хүн цар тахлын халдвар авснаар оношлогдож, эдгээрээс 325 нь эмнэлэгт эмчлүүлж байна. 4 өвчтөн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Их уншсан

холбоотой мэдээ