​Сирийн асуудлаарх цахим хурал болов

2020-07-02 11:09:48
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Жүншинь агентлагийн мэдээ: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Туркийн Ерөнхийлөгч Эрдоган, Ираны Ерөнхийлөгч Рухани нар 1-нд Сирийн асуудлаар цахим хурал хийв. Гурван талт уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргаж, Сирийн бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх үндсэн дээр л бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдлыг хамгаалах боломжтой гэдгийг онцолж, энэ чиглэлээр зохицуулалт хийж, хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

В.Путин уулзалт дээр хэлэхдээ, Сирийн өнөөгийн хүчирхийллийн үйл ажиллагаа мэдэгдэхүйц цөөрч, тайван амгалан амьдрал аажмаар сэргэж байгаа бөгөөд хамгийн чухал зүйл бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын үндсэн дээр улс төр, дипломат зуучлалын урьдчилсан нөхцөлийг бүрдүүлсэн явдал юм гэжээ.

В.Путин хэлэхдээ, НҮБ-ыг дамжихгүйгээр Сирид чиглүүлсэн хориг арга хэмжээ авах нь хууль бус гэж мэдэгдэв. Одоогийн байдлаар, 9 сая гаруй сиричүүд хоол хүнсний тусламж авах шаардлагатай байна. Цар тахлын үеэр Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахыг зөөлрүүлэхийг НҮБ уриалсан боловч АНУ, Европ зэрэг талууд мөн л Сирид үзүүлэх хязгаарлалтаа сунгасаар бөгөөд Сирийн эдийн засгийг улам доройтуулах зорилготой шинэ хориг арга хэмжээ авсаар байгаа юм. Тиймээс Сирид үзүүлэх хүмүүнлэгийн тусламжаа хэрхэн сэргээж, Сирийн ард түмэнд туслах нь одоогийн бодох ёстой хамгийн чухал зүйл юм гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ