Шиньфади хүнсний зах өдгөө ямар байдалтай байна?

2020-07-02 17:45:58
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-р сарын 11-нд, Бээжин хотод дотооддоо коронавирусийн халдвар авсан 1 тохиолдлыг илрүүлэв. 11, 12-нд бүртгэгдсэн халдварын тохиолдолд мөрдөн шинжилгээ хийсний дүнд халдварын эх үүсвэр болох Шиньфади хүнсний захыг тодруулжээ. 13-ны үүрийн 3 цагийн үеэр Бээжин хотынхон хүнсний захыг түр хааж, эргэн тойрны газруудад хөл хорио хэрэгжүүлэхээ зарлав.

Шиньфади хүнсний зах 112 га талбайтай, өдөрт 40 мянган тонн хүнсний ногоо жимс, усан гаралтай бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн тээвэрлэн борлуулж, Бээжин хотын 80 гаруй хувийн хүнсний бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж байна. 

Шиньфади хүнсний зах Бээжин хотын өмнөд хэсэгт байрладаг бол энэ удаагийн халдварын голомт нь хүнсний захын хойд хэсгийн үхэр хонины махны танхимаас ойрхон байлаа. Хөл хорионы хатуу арга хэмжээ хэрэгжүүлж буйн улмаар захаар орж гарахдаа ажлын тусгай унаагаар зорчих хэрэгтэй. Хүнсний захын хашаанд олон машин зогсож буй нь 13-ний өдөр хүнсний захыг хаасны дараа тус газарт үлдсэн машинууд болно. Эхний бүртгэлээс үзвэл, өдгөө том жижиг 5000 орчим машин хашаанд зогсож байна. 

Зуны халуун цагт ногоо жимс амархан муудах учраас хүнсний захын нэгэн гол ажил нь ногоо жимсийг цэвэрлэн зөөх явдал юм. 

Өдгөө, машин унааг цэвэрлэх ажиллагааг дуусгаж, ариутгалын ажлыг ч бүрэн хийж дуусжээ. Танхим доторх ариутгалын ажлыг 6-р сарын 15-наас эхлүүлж, холбогдох хүмүүс үхэр хонины махны танхимаас ойрхон газруудыг 4 хэсэгт хуваан, мэргэжлийн ариутгалын 6 машин, 12 тусгай төхөөрөмж, мэргэжлийн ариутгах 150 хүн 6 ажлын хэсэгт хуваагдан хүнсний захын дотно гадна, эргэн тойронд бүх талын ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ. 16-наас эхлэн иймэрхүү ариутгалын ажлыг өдөрт 2 удаагаа зохион байгуулж, бүх өрөө тасгийг хамран, эргэн тойрны газруудын эрсдэлийг үр ашигтай тогтоон барьж байна. 

6-р сарын 15-18-ны өдрүүдэд, олон удаа тандалт шинжилгээ хийсний дүнд, үхэр охины махны танхимын махан бүтээгдэхүүн бүгд муудаж, хорт хий үүсэж буй байдалд чиглүүлэн, Бээжин хотынхон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх мэргэжилтний жолоодлоготойгоор зохицуулах онцгой төслийг гаргажээ. Мэргэжлийн ажлын хэсэг Шиньфади хүнсний захын эргэн тойронд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эхний ээлжид хийж дуусгасны дараа 21-нд үхэр хонины махны танхимын ариутгалын ажил болон цэвэрлэн зөөвөрлөх ажлыг гардан хийсэн юм. Өдгөө ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд танхимын лангууд хадгалагдаж буй мах махан бүтээгдэхүүн, усан гаралтай бүтээгдэхүүнийг цэвэрлэн зөөвөрлөх ажлын 50 хувийг дуусгаад байна.


Их уншсан

холбоотой мэдээ