Бээжинд шинээр 2 тохиолдол бүртгэгджээ

2020-07-05 13:46:33
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

5-нд, Бээжингийн Эрүүл мэндийн Хорооноос мэдээлснээр, 7-р сарын 4-д Бээжин хотод шинээр халдвар авсан тохиолдол 2 бүртгэгдсэн бол халдвар авч болзошгүй, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол шинээр бүртгэгдээгүй байна. Түүнчлэн нэг тохиолдол эдгэрч эмнэлгээс гарч, хилийн чанадаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол, халдвар авч болзошгүй, өвчний шинж тэмдэггүй халдвар авсан тохиолдол мөн бүртгэгдээгүй гэжээ.

6-р сарын 11-ний 0 цагаас 7-р сарын 4-ний 24 цаг хүртэл, Бээжин хотноо халдвар авсан тохиолдол 334 бүртгэгджээ. Үүнд эмнэлэгт эмчлүүлж байгаа 324 тохиолдол, эдгэрч эмнэлгээс гарсан 10 тохиолдол байж, эмнэлгийн ажиглалтад хамрагдаж буй өвчний шинж тэмдэггүй халдвар авсан 29 тохиолдол багтаж байна. 

4-нд, шинээр бүртгэгдсэн халдвар авсан тохиолдол бүгд Фэнтай дүүрэгт байгаа бол Бээжин хотын 15 дүүрэгт халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Пингү дүүрэгт өнөө хүртэл халдвар авсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Их уншсан

холбоотой мэдээ