Төвлөрүүлэн тусгаарласан хүмүүсийг алхам дараатайгаар тусгаарлалтаас чөлөөлнө

Уртнасан 2020-07-06 20:09:43
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

6-нд хийлгэсэн Бээжин хотод COVID-19 цар тахлыг тогтоон барих, сэргийлэх ажлын хэвлэлийн бага хуралд Бээжин хотын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэн, хянах төвийн дэд дарга Пан Шинхүө хэлэхдээ, шинжлэх ухааны оновчтой үндэслэл, аюулгүй байдлын эмх цэгцтэй байдлыг баримтлах зарчмын дагуу Шинь Фа Ди захын төвлөрүүлэн тусгаарласан хүмүүсийг төрөл ангилалд хуваан, бүлэг бүлгээр тусгаарлалтаас чөлөөлөх болно гэжээ.

Пан Шинхүө хэлэхдээ, “Шинь Фа Ди захын хонь үхрийн махны ерөнхийлсөн худалдааны байшингийн тусгаарлагдсан хүмүүс бол нэгдүгээр ангилалд хамрагдах юм. Учир нь эдгээр хүмүүсийн эрсдэлийн зэрэглэл өндөр, цаашид ч 14+14 хоногийн тусгаарласан ажиглалтын арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тусгаарлалтын хугацаа дууссаны дараа нуклейн хүчлийн шинжилгээний дүнд нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарласан ажиглалтаас чөлөөлөгдөж болно. Шинь Фа Ди захын бусад бүсийн тусгаарласан хүмүүс бол хоёрдугаар ангилалд хамрагдаж байна. Үнэлгээ хийсний дараа 14+7 хоногийн тусгаарлалтын бодлого хэрэгжүүлж, тусгаарлалтын хугацаа дууссаны дараа нуклейн хүчлийн шинжилгээний дүн нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтын ажиглалтыг цуцалж болох юм.” Дээр дурдсан хүмүүс холбогдох заалтад гарын үсэг зурж амлалт хийсний дараа 7 хоногийн дотор цаашдын алхмын эрүүл мэндийн шинжилгээ хийлгэж, гадагш гарахдаа хамгаалалтыг сайтар хийж, хэвийн бус байдал гарсан тохиолдолд цаг даруй тухайн газар, хороолол болон тосгондоо мэдүүлэг өгөх хэрэгтэй гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ