10.71 сая сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтад оролцож байна

2020-07-07 16:12:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдөр буюу 7-р сарын 7-нд 2020 оны Хятад улсын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шатлалт албан ёсоор эхэлж, бүх Хятадын хэмжээнд 10.71 сая сурагч оролцон, амьдынхаа томоохон сорилтыг туулж байна. 

Энэ нь цар тахал дэгдсэнээс хойш үндэсний хэмжээнд болж буй өргөн цар хүрээтэй, зохион байгуулалттай томоохон ажиллагаа юм. 

Цар тахлын улмаас энэ жилийн их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт сарын хугацаатай хойшлогдсон нь 2003 оноос хойш анх удаагаа 7-р сард зохион байгуулж буй тохиолдол болжээ. 

Цагийн хуваарийн дагуу, 2020 оны их дээд сургуулийн элсэлтийн шалгалт 7-р сарын 7, 8-нд болно. 

Түүнчлэн зарим мужийн (хот) шалгалтын төрөл өөр өөр байдгаас шалтгаалан зарим тестийг 9, 10-нд зохион явуулах юм байна. 

Боловсролын яамнаас гаргасан тоо баримтад харуулснаар, 2020 оны их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад 10.71 сая хүн бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 400 мянгаар нэмэгджээ. 

Энэ оны хувьд шалгалт өгөх 7000 гаруй төвлөрүүлсэн цэгт 400 мянга гаруй шалгалтын талбай ажиллуулж, 945 мянган хүн шалгалтыг хянах ажилд оролцоно.

Их уншсан

холбоотой мэдээ