Цар тахлын эсрэг Хятад Монгол хоёр орон хамтран ажилласаар байна

2020-07-07 16:39:47
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Сяхан ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ардын Намын дарга, Засгийн газрын ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхэд захиа илгээж, Ковид-19 халдварын эсрэг Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагааг дээд хэмжээгээр үнэлжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс бол уул усаараа холболдсон найрсаг хөршүүд. Ковид-19 халдвар гарснаас хойш хоёр орон халдварын эсрэг хамтран ажиллаж, харилцан туслалцан, бэрхшээлийг хамтдаа даван туулах гүн зузаан найрамдлыг харууллаа. Хятадын тал Монгол улс, цаашлаад дэлхийн улс орнуудтай халдвараас урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэн бэхжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад хүчин зүтгэхэд бэлэн байна гэжээ.

У.Хүрэлсүх дарга саяхан ХКН байгуулагдсаны 99 жилийн ойд зориулан Ши Жиньпин даргад ирүүлсэн баярын захидалдаа, ХКН-ын уйгагүй хүчин чармайлтаар Хятад улс Ковид-19 цар тахлын эсрэг амжилттай ажиллаж, өөрийн ард иргэдийнхээ амь насыг хамгаалаад зогсохгүй дэлхий нийтийн ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад асар их хувь нэмэр оруулсан, үүнд миний бие маш их хүндэтгэл илэрхийлж байна гэж тэмдэглэжээ.

Цар тахал дэгдсэнээс хойш, Хятад Монгол хоёр орон хүч сэтгэлээ нэгтгэн, хичээн зүтгэсээр ирсэн юм. Монгол улсын сар шинийн амралтын дараах эхний өдөр тухайлбал 2-р сарын 27-нд, ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад айлчилж, Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд чухалчлан үзэж, хөрш хоёр орон бие биедээ тусалж, жаргал зовлонгоо хамтатгаж буйн бодит илрэл болжээ.

Х.Баттулга Монгол улсын нэрийн өмнөөс БНХАУ-д 30 мянган хонь хандивлаж, Хятад улсын цар тахлын эсрэг тэмцлийг дэмжиж байгаа Монгол улсын ард түмний сэтгэлийг илэрхийлж байна. Монгол улс даяар ч тахлын эсрэг тэмцэж буй Хятад улсад туслалцаа үзүүлэх “Мөнхийн хөрш энхийн тусламж” хэмээх хандивын аян зохион байгуулж, Монгол улсын нийгмийн олон салбарынхан идэвхтэй хандив өгсөн байна.

Цар тахлын хүнд нөхцөл байдалд, Монгол улс 2-р сарын 11-нээс эхлэн хөл хорио, хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлсэн хэдий ч Хятад Монголын худалдааны гол боомт Эрээн хот, Замын-Үүд боомтын хэвийн ажиллагааг баталгаажуулж, иргэдийн өдөр тутмын хэрэглээг ханган, Хятад Европын галт тэргийг хилээр саадгүй нэвтрүүлж, “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг идэвхтэй дэмжиж байна.

Энэ оны эхийн хагаст Эрээн хотын төмөр замын боомтын импорт экспортын нийт хэмжээ 8 сая 141 мянга 100 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7 хувиар нэмэгдэж, Хятад-Европын галт тэрэгний 959 цуваа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8 хувиар өсжээ.

"Ковид-19" цар тахлын эсрэг тэмцэх, сэргийлэх Хятад, Монголын хамтын ажиллагааны цахим механизмын видео хурлыг хоёр удаагаа амжилттай зохион байгуулж, хоёр улсын гадаад харилцаа, зам тээвэр, гадаадын иргэн, харьяат, гааль, мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан төв байгууллага оролцон, яаралтай зохицуулах шаардлагатай асуудлуудыг хэлэлцжээ. 

Ингээд саяхан болсон 2 дахь видео хурлын үеэр хориг, хязгаарлалтын онцгой нөхцөлд эдийн засгийн хамтын ажиллагааг зохистой хэлбэрээр үргэлжлүүлэх, иргэдийн солилцоо, бараа тээвэрлэлтэд тулгарч буй асуудлуудаар хоёр тал зөвшилцөж, цар тахлын үед хэрэгжүүлэх “Ногоон гарц”-ын түр журмыг хэлэлцэн тохиров. Ингэснээр хоёр талын худалдаа, ложистик, үйлдвэрлэл, техникийн үйлчилгээний салбар болон бүтээн байгуулалтын төслүүдийн үйл ажиллагаанд оролцох инженер, техникийн ажилтан, мөн зайлшгүй зорчих шаардлагатай иргэдийг хил нэвтрүүлэх боломжийг нээсэн байна.

Өнөөдөр хүртэл цар тахлын эсрэг Хятад Монгол хоёр орны хамтын ажиллагаа үргэлжилсээр, хоёр тал чадах чинээгээр биеэ биедээ эд барааны тусламж, сэтгэлийн дэмжлэг үзүүлсээр байна. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хоёр хөрш цар тахлын гамшгийг даван туулна гэдэгт итгэлтэй байна.

Их уншсан

холбоотой мэдээ