Хятад Япон БНСУ цар тахлын эсрэг мэргэжилтний хурал зохиов

Уртнасан 2020-07-07 18:37:22
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Хятад, Япон, БНСУ гурван орны COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх мэргэжилтнүүдийн цахим хурал 7-р сарын 2-нд болов. ГХЯ-ны төлөөлөгч Жао Лижянь 7-нд Бээжинд хийлгэсэн ээлжит хэвлэлийн бага хуралд холбогдох асуултад хариулахдаа: Хятадын тал цаашид ч Япон, БНСУ-тай нягт харилцаа холбоогоо хадгалж, цар тахлын мэдээллийг хуваалцаж, харилцаа солилцоогоо нэмэгдүүлэх болно гэв.

“Хуралд, Хятад, Япон, БНСУ гурван талын мэргэжилтэн, түүнчлэн ДЭМБ-ын Баруун Номхон далайн бүс дэх мэргэжилтэн COVID-19 цар тахлын сүүлийн үеийн чиг хандлага, сэргийлэх, тогтоон барих арга барил зэрэг талаар мэдээллээ хуваалцаж, туршлага солилцов. Хуралд оролцсон мэргэжилтэн нар мөн COVID-19 цар тахлаас нийгэм эдийн засаг, эрүүл мэндийн системд учруулсан түрэлт, эрт оношлон илрүүлэхийн чухал шинж чанар зэрэг талаар судлан ярилцаж, түүнчлэн технологийн харилцаа холбоогоо цаашид улам эрчимжүүлэх талаар санал солилцов. Хятад, Япон, БНСУ гурван тал цар тахлыг тогтоон барих, сэргийлэх талаар харилцан дэмжиж, харилцан туслалцсаар ирсэн юм” гэж Жао Лижянь хэллээ.

Их уншсан

холбоотой мэдээ