​Ирэх долоо хоногт Бээжинд мөн шинэ тохиолдол бүртгэгдэх магадлалтай

2020-07-07 20:17:28
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

7-ны өдөр Бээжин хот дахь шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж, түүнийг хянах ажлын талаар хийсэн хэвлэлийн бага хурал дээр Бээжингийн Өвчний хяналт ба урьдчилан сэргийлэх төвийн орлогч дарга Пан Шинхүө хэлэхдээ, 7-р сарын 6-ны 00: 00-аас 24: 00-цагт Бээжинд шинээр батлагдсан эсвэл халдвар авсан болзошгүй тохиолдол гараагүй. 6-р сарын 11-ээс хойш анх удаа халдвар авсан шинэ тохиолдол бүртгэгдээгүй өдөр боллоо гэжээ. 

Гэхдээ нэмж бүртгэгдээгүй нь халдвар авах эрсдэлгүй боллоо гэсэн үг биш юм. Мөн хэдэн мянган хүн анагаахын хяналтад байгаа дээрээс нь өвчний шинж тэмдэггүй 31 тохиолдол байгаа учраас ирэх долоо хоногт оношлогдох тохиолдол нэмж бүртгэгдэх магадлалтай юм гэж тэрээр хэллээ. 

Пан Шинхүө хэлэхдээ, Бээжингийн нуклейн хүчлийн шинжилгээний байгууллага 6-р сарын эхээр 98 байснаасаа өдгөө 184 болж, өдөрт 500 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулах боломжтой болсон юм. 6-р сарын 11-ний өдрөөс одоод хүртэл давхацсан тоогоор нийт 11 сая гаруй хүнийг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулсан гэжээ. 

Их уншсан

холбоотой мэдээ