Бүтээлч өөрчлөлт, инноваци хөгжил нь үндэсний соёлыг илүү сайн хөгжүүлнэ

2020-07-08 16:29:53
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Уламжлалт хувцас заслыг орчин үеийн элементүүдтэй уялдуулж, хувцас заслын хөгжлийн түүхээс өвөрмөц, содон зүйлийг шингээн авбал өнөөгийн амьдралтай холбож чадна гэж 52 настай үндэстний хувцас заслын биет бус соёлын өвийн өвлөгч Чэнь Жиньрү хэлж байлаа. 

Чэнь Жиньрү ӨМӨЗО-ы Улаанцав хотын иргэн, Монгол үндэсний хувцас заслыг 1992 оноос сонирхож эхэлснээс Цахар хувцас засал урлан оёхыг анх заалган сурчээ. Тэрээр, үндэсний хувцас засал нэг үндэсний оюун ухаан, үзэл баримтлалыг уусан шингээсэн гэж үздэг бөгөөд тэр тусмаа Цахар хувцас засал нь бүр ч өвөрмөц, нандин өв хэмээн үзжээ. 

Тэгээд тухайн жил өөрийн дур сонирхолдоо хөтлөгдсөн гэргийн хамт жижигхэн оёдлын газар ажиллуулж, цахар хувцас засал эсгэж, оёхыг сурч эхэлсэн, тэр үед сарын орлого мянган юань хүрэхгүй байсан ч энэ ажилдаа маш дур сонирхолтой байсан учраас хичээн зүтгэсээр байж өнөөдрийг хүрсэн гэж тэрээр хэллээ. 

Өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд Чэнь Жиньрү үндэсний хувцас заслын Шинь Юань Мү Гэ брэндыг үүсгэн байгуулсан юм. 

Компани нь дизайн, үйлдвэрлэл, үйлчилгээг нэгтгэсэн үндэсний, урлагийн, кино, телевизийн, тайзны үзүүлбэрийн хувцаснуудыг урлан оёдог тусгай компани бөгөөд Хятадын Монгол үндэсний хувцас заслын баяр наадмаас хоёр удаа тэргүүн байрын шагнал хүртэж, хоёр удаа дэд байранд тодорч, гуравдугаар байранд олон удаа оржээ. Компанийг үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, дизайны менежер Чэнь Жиньрү 28 жилийн турш Монгол үндэсний хувцасны судалгаанд анхаарлаа хандуулж ажилласаар ирсэн бөгөөд 2012 онд хотын зэрэглэлийн Монгол үндэсний хувцас гоёлын залгамжлагчаар тодорч, 2017 онд ӨМӨЗО-ы үндэсний хувцасны гоёлын мастер цол хүртжээ.

20 гаруй жилийн турш, тэрээр Хятадын цагаан сарын цэнгүүн, наадам, тариаланчид, малчдын спортын наадам зэргийн томоохон арга хэмжээний тоглолтын хувцаснуудыг хангасан бөгөөд Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын X наадмын нээлтийн ёслолын хувцсыг урлан бүтээж, мөн “үндэсний хүүхдүүд” гэх киноны хувцсыг урласан юм. 

Өвөрмөц хийцтэй, урлах хэв маягийн талаар бусдаас ялгардаг болохоор олон хүмүүст таалагдаж, захиалга ч олширсон. Гэхдээ, бусад хувцаснаас ялгаатай нь монгол хувцсыг гар аргаар оёдог учраас заримдаа нэг хувцас оёж дуусгахад хэдэн сарын хугацаа зарцуулдгаас зардлын хувьд харьцангуй өндөр гэж Чэнь Жиньрү хэлж байлаа. 

Уламжлалт хувцас загварт орчин үеийн элементүүдийг оруулахыг хичээж ажилласаар ирсэн тэрээр, цаг үеийн хөгжлийг даган, зураг төсвөө гаргахдаа ч загварлаг, цаг үетэй нийцүүлэхийг хичээж ирсэн. Бүтээлч өөрчлөлт, инноваци хөгжил нь үндэсний соёлыг илүү сайн хөгжүүлнэ хэмээн учирлалаа. 




 

Их уншсан

холбоотой мэдээ