Залуу хүний замын хүзүү урт

2020-07-08 16:43:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Өнөөдрийн байдлаар, Хятад улсын их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шатлалт ид явагдаж байна. Бүх Хятадын хэмжээнд 10.71 сая сурагч энэхүү шалгалтад оролцон, амьдынхаа томоохон сорилтыг туулж байгаа юм.

Цагийн хуваарийн дагуу, 2020 оны их дээд сургуулийн элсэлтийн шалгалт 7-р сарын 7, 8-нд зохиогдох юм бол зарим мужийн  шалгалтын төрөл өөр байдгаас болж  9, 10 хүртэл үргэлжлэх байдал буй.

 

Цар тахлын улмаас энэ жилийн их дээд сургуулийн элсэлтийн шалгалт сарын хугацаатай хойшлогдсон нь 2003 оноос хойш 7-р сард зохион байгуулж буй анхны тохиолдол болох юм. Шалгалтын урагштай явагдах, мөн шалгалтад оролцох хүмүүсийн эрүүл мэндийг баталгаажуулахын тулд Хятадын олон салбар хамгийн чанга нямбай тохируулалт хийжээ. 

1978 онд, Хятад улс их дээд сургуульд элсүүлэх шалгалтыг сэргээснээс хойш, хөдөө орон нутаг, ажилчдын гэр бүлийн хүүхдүүд өөрийн хувь заяагаа өөрчилж, олон салбарын шилдэг боловсон хүчин болж хүмүүжигдсэн байна. Их сургуульд элсүүлэх шалгалтаар дамжуулж, улс орны хөгжил, нийгмийн дэвшилд олон бэлтгэл хүчнийг хуримтлуулжээ. 

Олон жилийн турш, Хятадын хүмүүс их дээд сургуульд элсэх шалгалтыг нэг хүний хувь тавиланг өөрчлөх завшаан боломж болгон үзсээр ирсэн юм. Гэвч сүүлийн жилүүдэд, Хятадын эдийн засгийн хөгжил цэцэглэлт, нийгмийн олон ургалч байдлын дагуу өөр өөр замналаар амжилтад хүрсэн нийтлэг жишээ олноор гарч байна. Их дээд сургуульд элсүүлэх шалгалтын тухай хүмүүсийн үзэл бодол ч өөрчлөгдөж байна. Хятад улсын дарга Ши Жиньпин 2003 онд Жэжян мужийн намын хорооны даргаар ажиллаж байхдаа мөн ингэж хэлж байсан юм. “Их сургуульд элсэн орох нь мэдээж баярлууштай явдал, гэхдээ элсэн ороогүй байдалд гутарч зовнин, итгэл алдарч болохгүй. Нэг хүн чадварлаг хүн болж чадах эсэх нь их сургуульд элсэн орох эсэхээр шалтгаалах биш, харин жинхэнэ эрдэм мэргэжилтэй байхаас шалтгаална. Боломж бидний өмнө олон бий, өөртөө итгэлтэй байх хэрэгтэй ” гэжээ.

Өнөөдрийн Хятадын нийгэмд эрдэм чадвартай хүн олон арга барилаар хүмүүжин бэлтгэгдэж байна. Ерөөс их сургуульд сурч байгаагүй Жү Шюйчинь 17 настайдаа Шанхайн хувцасны үйлдвэрт ажиллаж, өөрийн шаргуу хүчин зүтгэлээр салбарынхаа тэргүүлэх ажилтан болж дадлагажиж, бүх хятадын хөдөлмөрийн баатар, АТИХ-ын төлөөлөгчөөр сонгогдон, жил бүр ардын их хурлын ордонд Хятадын удирдагчдын хамт төрийн хэрэгт оролцон, хот орж ажиллаж буй тариачдын эрх ашгийн төлөө санал санаачилга дэвшүүлж байна. 

25 настай буухиа шуудан хүргэгч Ли Чинхэн саяхан Ханжөү хотын дээд зиндааны чадварлаг хүмүүсээр шалгарч, холбогдох төрийн бодлогоор тэрээр Ханжөү хотноо эхний орон сууцаа авахад сая юанийн нөхвөр авах бөгөөд эм эмчилгээ, үр хүүхэд нь сургуульд сурах, машины дугаар авахад бүгд хөнгөлөлттэй нөхцөл эдлэх боломжтой болсон.

Нийгмийн дэвшлийг дагалдан, цахим худалдаа түргэн хөгжиж, газар тариалан эрхэлдэг тариачин ч од болж, чинээлэг амьдралын замд тэмүүлэн явна. 

Нийгмийн ажилд сайн муу, дээд доод зэрэглэл гэж байхгүй. Хичээн ажиллах л юм бол төрийн албан хаагч, ажилчин тариачин, өндөр орлого, бага орлоготой гэсэнгүй, хүмүүсийн хүндэтгэлийг олж, аз жаргал эдлэх болно. 

Их уншсан

холбоотой мэдээ