Хижгээс байнга сэргийлэн хянах нөхцөл дэх их сургуулийн элсэлтийн шалгалт

2020-07-08 21:11:40
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Шинэ коронавирусийн   уушгины халдварын улмаас нэг сар хойшилсны дараа, 2020 оны бүх Хятадын их   сургуулийн элсэлтийн нэгдмэл шалгалт 7-р сарын 7-нд эхэлж, 10 сая 710 мянган   сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтын талбарт орцгоосон байна. Энэ жил бүх   Хятадын хэмжээнд нийтдээ шалгалтын 7000 гаруй цэг, 400 мянган талбар тохируулсан   байлаа. Хижгээс байнга сэргийлэн хянах нөхцөлд болсон энэ оны их сургуулийн   элсэлтийн шалгалт өнгөрснийхтэй аль аль талаар адилгүй байсан бол   ?

Энэ оны бүх Хятадын их сургуулийн элсэлтийн нэгдмэл шалгалт   7-8-нд болов, зарим муж, район, хотын шалгалтын төрлийн тохируулалт адилгүйгээс   болж, 9, 10-нд ч шалгалтын зарим төрлийг тохируулсан байлаа.

Шинэ   коронавирусийн уушгины халдвар гарснаас хойш, бүх Хятадын хэмжээнд зохион   байгуулсан хамгийн их цар хүрээтэй нэгэн удаагийн төвлөрсөн ажиллагаа бол даруй   их сургуулийн элсэлтийн шалгалт болох юм. Бээжингийн хувьд ч их сургуулийн   элсэлтийн шалгалт нь нэгэн удаагийн "хижгээс хамгаалах томоохон шалгалт" болсон   байна. Бээжин хотын засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Шюй Хэжянь их сургуулийн   элсэлтийн шалгалтаас нэг өдрийн өмнө танилцуулахдаа: "Энэ оны их сургуулийн элсэлтийн   шалгалт бол сурагчдын хичээл сурлага, амьдрал тэмүүлэлийн томоохон шалгалт   төдийгүй нэн ч Бээжин хот хижгээс хамгаалах зохион байгуулалтын томоохон сорилт   шалгалт болно. Бүх талаар ариутган халдваргүйжүүлж, нарийн нягт байршуулахаар   дамжин шалгалтын 14 тойрог, 132 цэг, 2867 талбар цөм хижгээс хамгаалах болон   элсэлтийн шалгалтын шаардлагын дагуу  бэлтгэл ажлаа бүх талаар базааж, олон   талын тохируулалт бүх талаар хангагдснаар, Бээжин хотын ахлах дундын 49 мянга   225 сурагч их сургуулийн элсэлтийн шалгалтад амжилттай оролцох болно"   гэжээ.

Үүнээс өмнө, олон байгууллага нэгж нэгэнт ажлын   дэлгэрэнгүй төслийг урьдчилан нийтэлж, их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр   тохиож мэдэх бүх байдлыг хамруулсан "2020 их сургуулийн элсэлтийн шалгалтын үеэр   хижгээс сэргийлэх зангилаа 10 арга хэмжээ"-г нийгэмд нийтлэв, үүнд шалгалтаас 14   хоногийн өмнөөс холбогдох ажилтанд эрүүл мэндийн хяналт хэмжилт хийж, шалгалтад   оролцох сурагчдад хижгээс сэргийлэх байнгын хамгаалалт хийнэ, мөн шалгалтын   талбарт ямар унаагаар очих хийгээд хамгаалалтын холбогдох арга хэмжээ зэргийг   нарийн тогтоосон байна. Бас шалгалтаас өмнө, шалгалтын явц дахь холбогдох   хүмүүсийн биеийн хэвийн бус байдлын үнэлгээний талаар тогтоож, шалгалтын талбарт   орох журам хийгээд биеийн халууны хэвийн бус байдлыг зохицуулах хүртэл нарийн   тодорхой тогтоосон байна. Дээрх тогтоолын дагуу, элсэлтийн шалгалтын өдөр   халуурах, ханиах зэрэг амьсгалын замын өвчний байдал илэрвэл, урьдчилан бэлдсэн   тусгаарлах талбарт шалгалт өгөх юм байна.

Их сургуульд элсэх   шалгалтын хугацаанд, Хятадын Хэ Нань муж шалгалтын цэг бүрийн орцод биеийн   халууныг хэмжих цэг байршуулж, шалгалтад оролцох сурагчдын тоогоор биеийн   халууныг хэмжих хангалттай хонгил байгуулж, тусгай хүмүүсээс шалгалтын цэг,   шалгалтын талбар, ширээ сандал болон компютер зэрэг тоног төхөөрөмжийг ариутган   халдваргүйжүүлсэн байна. Шалгалтын талбар бүрд 30 сурагч орж элсэлтийн шалгалтаа   өгч болохоор хэмжээний ширээ сандал байршуулж, ширээ бүрийг хооронд нь 80 см-ээс   дээш зайнд байршуулсан байна.

"Шалгалтад оролцох бүх сурагчийн хэрэгсэл цөм   энэ хайрцагт байгаа, үүнийг шалгалт хянах багш нар шалгалтын талбарт аваачих   болно, үүнд шалгалтын бичгийн хэрэгсэл, дохио хамгаалах төхөөрөмж, бас солих   хувцас зэрэг бий."

Бээжин хотод шалгалтын цэг бүрд дунджаар   шалгалтын 1-3 өөр өрөө бэлтгэлж, шалгалтын цэг бүрд эрүүл хамгаалал юм уу   хижгээс сэргийлэн хянах салбарын мэргэжилтэн байлгаж, ерөнхийлөн зохицуулахад   тус дөхөм үзүүлж, элсэлтийн шалгалтын хугацааны хижгээс сэргийлэн хамгаалах   шаардлагыг ханган ажлуулсан байна.

Сурагчдыг хүргэж тосох   талаар олон газар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хижгээс сэргийлэн хянахыг   чухалчилж, дүрэмжсэн холбогдох тохируулалтыг хийсэн байна. Энэ жил Фү Жянь муж   3200 гаруй автобусыг зохион байгуулан элсэлтийн шалгалтад оролцох сурагчдыг үнэ   төлбөргүйгээр шалгалтын талбарт хүргүүлсэн байна. Үүнээс гадна бас 3500 гаруй   такси сурагчдыг үнэ төлбөргүй хүргэхэд оролцсон байна. Шаардлагын дагуу, эдгээр   машин тэрэг эрхбиш тохилог сайн мөртөө тандалтын системтай байх хэрэгтэй, бас   хотын дүүргүүдийн зам шугамыг сайн мэддэг, зөрчил гаргаагүй мэргэжлийн жолооч   байх шаардлагатай ажээ, түүнчлэн сурагчид машин тэрэгнээс буусны дараа, машин   тэрэгний дотрохыг ариутган халдваргүйжүүлдэг байна. Фү Жөүгийн түрээсэн машны   жолооч Жэн Сүлань хатагтай хэлэхдээ: "Би бас эмийн хайрцаг бэлдсэн байсан,   түүндээ яаралтай үед хэрэглэх эм бэлдмэл базаасан юм, харамсалтай нь тухайн үед   зарим шалтгаанаас болоод би шалгалтын талбарт очиж чадаагүй юм, энэ боломжийг   ашиглан тэдгээр сурагчдыг шалгалтын талбарт хүргэж, тэдэнд туслан амжилттайгаар   их сургуульд элсүүлж байгаа нь миний хувьд маш баярлууштай мөртөө маш их утга   агуулгатай хэрэг болох юм" гэжээ.

Үүнээс өмнө Хятадын   Боловсролын яамаас тодорхой мэдэгдэхдээ: энэ оны их сургуулийн элсэлтийн   шалгалтын хувьд, хамгийн хатуу чанга арга хэмжээ авч, шалгалтын хугацааны   хижгээс сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ. Хамгийн хатуу арга барилаар шалгалтын   аюулгүй байдлыг баталгаажуулна. Хамгийн төв чанга байр сууриар шалгалтын   үйлчилгээг шилдэгжүүлнэ. Хамгийн нарийн нягт журмаар дамжин их сургуульд   шударгаар сурагч элсэхийг баталгаажуулна гэжээ.

Их уншсан

холбоотой мэдээ