Коронавирусийн халдварын эсрэг Хятад Америк хамтран ажиллах ёстой

2020-07-09 12:43:45
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хонконгийн Эв нэгдлийн сан 8-нд  онлайн ярилцлага зохион байгуулж, мэргэжилтэн, эрдэмтэн судлаач, салбарын мэргэжилтнүүдийг урьж,  коронавирусийн тахлын дэлхийн  эдийн засагт учруулж байгаа сөрөг үр дагаврыг судлан хэлэлцлээ.  АНУ-ын Йелийн их сургуулийн ахлах судлаач Стефен Роач хурлын үеэр, Хятад, АНУ цар тахлын  хямралыг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах ёстой хэмээн уриалав.

Стефен Роач хэлсэн үгэндээ,  халдварын нөхцөл байдлын улмаас  дэлхийн эдийн засаг ноцтой уналтад орж байна. Халдварын тархалтын дараа  дэлхийн эдийн засаг "W хэлбэр"-ийн өсөлтийг харуулж, сэргэлтийн ахиц түүхийн хамгийн доод түвшинд хүрч  болзошгүй юм гэжээ.

Роач Хятадын халдварт өвчинтэй тэмцэх арга барил үр дүнтэй  байгааг өндрөөр үнэлээд, АНУ Хятадын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг  дагаж мөрдөхгүй ч гэсэн Хятад улсын  шинжлэх ухаанч арга барилыг хэрхэн ашиглаж халдварын эсрэг тэмцэж буйг суралцах ёстой гэжээ. Тэрээр улс орон  дангаараа вирус дэлхий даяар тархаж байгааг  таслан зогсоож чадахгүй юм, харин халдварын өмнө, Хятад болон АНУ эрдэм  шинжилгээний судалгаа, олон  нийтийн эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах  ёстой бөгөөд хоёр орны эрдэмтэд вакцин түргэн судлан бүтээхийн тулд хамтран  ажиллах ёстой гэжээ.

Хонконгийн Эв нэгдлийн  сан 2014 онд байгуулагдсан бөгөөд төрийн бус, ашгийн  бус Хонконгийн байгууллага юм. Тус сан нь "нэг орон, хоёр систем" зарчмын дагуу, улс орныхоо хөгжил дэвшилд боломж авчирч, Хонконгийн давуу талыг ашиглан, Хонконгийн хөгжил цэцэглэлт,  тогтвортой байдалд хувь нэмэр оруулах зорилготой юм.  Ренчинсоо

Их уншсан

холбоотой мэдээ