Трамп амны хаалт зүүжээ

2020-07-12 15:17:01
Share
Share this with Close
Messenger Messenger Pinterest LinkedIn WeChat

Орон нутгийн цагаар 11-ний үдээс хойш, АНУ-ын ерөнхийлөгч Трамп Мэрилэнд муж улсад байрлах цэргийн эмнэлэгт хүрч шархадсан цэргүүд болоод өмнө фронтод ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудыг эргэн үзэхдээ амны хаалт зүүжээ. АНУ-д цар тахал дэгдсэнээс хойш, тэрээр олон нийтийн газар анх удаа амны хаалт зүүсэн тухай АНУ-ын хэвлэлийнхэн мэдээлэв.

Амьсгалын замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд амны хаалт маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ АНУ-ын нэлээд тооны иргэд амны хаалт зүүхэд дургүйцэх нь халдварыг тогтоон барихад хүндрэл учруулж байгаа бөгөөд шинээр халдвар авагсдын тоо эрс нэмэгдэхийн гол шалтгаан болжээ. Статистик тоо баримтаас харахад, Америкийн 20 гаруй муж улс, Вашингтон зэрэг орон нутгийн захиргаа олон нийтийн газар амны хаалт зүүхийг иргэдээ шаардсан боловч төрийн тэргүүн болсон Трамп ерөөс амны хаалт зүүж өнгөрөөгүй юм. Түүний энэ үйлдэл нь олон нийтийн эрүүл мэндийн мэргэжилтний шүүмжлэлд өртсөөр ирсэн бөгөөд өөрөө үлгэр жишээ болж амны хаалт зүүхийг тус орны улс төрчид Трампт хандан уриалж, шаардсаар ирсэн юм.

Их уншсан

холбоотой мэдээ